Юм бүхэн ЦАГТАЙ


Б.Намуун | YOLO.MN
2017-08-07

Алтан дэлхий цагтай
Ажил сурах цагтай
Наран саран цагтай
Наадам тоглоом цагтай... гээд дуулдаг байж билээ. Нээрээ л бүх юм цагтай байх юм. Шүдээ угаах цаг, цэвэр агаараар амьсгалах цаг гэж ч бий шүү. Ингээд та бүхэнд юуг хэдэн цагт хийвэл танд илүү ач тустай талаарх мэдээллийг хүргэж байна.

Орой 22- 23 цагт орондоо орж унт. Учир нь 24-04 цаг бол хүний гүн нойр авах хамгийн тохиромжтой цаг гэж эрдэмтэд тогтоосон.


Шүд угаах хамгийн сайн цаг бол хоол идсэнээс 3 минутын дараа.


Өглөө 05-06 цагт босох нь хамгийн тохиромжтой. Учир нь 07-10 цаг бол хүний сурч ажиллах хамгийн эрчтэй, оюуны чадамж өндөр сэргэг байдаг цаг юм.


Шогших, гүйхэд хамгийн сайн цаг нь хоол идсэнээс 45 минутын дараа юм. 4.8 км-ийг хорин минутанд гүйхээр баримжаалвал хамгийн сайн.


Ус уух хамгийн тохиромжтой цаг бол өглөө босоод 1 аяга уух. Ходоод гэдэс цэвэршихэд ашигтай. Хоол идэхээс 30 минутын өмнө 1 аяга ус, унтахын өмнө 1 аяга ус уувал цус өтгөрөхөөс сэргийлнэ.


Цай уух хамгийн тохиромжтой цаг бол хоол идсэнээс хойш 3 минутанд. Хоолыг шингэрүүлэх буюу шингээлтийг дэмжих нууц бий.


Чихэр идэх хамгийн сайн цаг бол хөдөлмөр буюу хөдөлгөөний дараа түр амрах цагт, мөн дотор эвгүй оргих үед идвэл сайн.


Жимс идэх хамгийн сайн цаг нь хоолноос нэг цагийн өмнө чанар сайтай шинэ соргог жимс идвэл цагаан эсийг нэмэгдэхэд нөлөөлж, дархлааг сайжруулна.


Усанд орой унтахын өмнө орвол сайн. Булчин шөр мөсийг сулруулан ядаргаа чилээ тайлж, цусны эргэлтийг сайжруулж унтахад ашигтай.


Сэтгэн бодох, зохион бүтээх хамгийн сайн цаг бол 08-10, үдийн хойно 14 цаг, оройд 20 цаг байж болно.


Цэвэр агаараар амьсгалах хамгийн сайн цаг нь өглөө 09- 11цаг, үдэд 14-16 цагт цонхоо нээх буюу агаарт гараарай.


Унтахын өмнө нэг аяга сүү уух нь хүн бүрт тустай.


Өдөр унтахад 13 цаг хамгийн тохиромжтой. Энэ үед хүний мэдрэмж нь хамгийн доод цэгт хүрдэг. Хорин минут унтаад босоход хангалттай.

# Everything #Clock #life