Энэ сард нээлт нь болох ХОЛЛИВУД-ын кинонууд


Б.Номин-Эрдэнэ | YOLO.MN
2017-08-03

Зун дуусч намар хаяанд ирлээ. Тэгвэл энэ зун нээлт нь болох  сүүлийн кинонуудыг танилцуулъя.

1. Харанхуй Цамхаг (Dark Tower)

Энэхүү кинонд мэргэн бууч Роланд Дэсчэйн эртний барууны хэв маягийн газраар хэрэн тэнэх бөгөөд тэнд ертөнц даяараа хар хүрэмтэй эрийн араас хөөцөлдөх болно.

Нээлт болох өдөр:  2017 оны 08-р сарын 04
Найруулагч: Николай Арсел
Дүрүүдэд:  Мэтью Маконайгэй  Кэтрин Винник
Үргэжлэх хугацаа: 101 мин


2. Дүүл (Leap)

11 настай өнчин охин Фелишагийн мөрөөдөл Парист хөл тавьж бүжигчин болох юм. Түүний сайн найз Виктор маш бүтээлч сэтгэлгээтэй, төсөөлөлдөө бүрэн орж чаддаг мундаг зохион бүтээгч аж. Тэд Фелишагийн мөрөөдлийг биелүүлэхээр асрамжийн газраасаа оргох ажиллагаа хийдэг. Тэдний адал явдал хэрхэн өрнөхийг нээлтээ хийснийх нь дараа үзээрэй.

Нээлт болох өдөр: 2017 оны 08-р сарын 25
Найруулагч: Эрик Уорин
Дуу оруулсан жүжигчид: Эль Фэннинг, Карли Рэй Жепсен, Мэгги Циглера, Дейн Дехан, Терренс Скаммелл, Жули Ханер


3. Самар ажиллагаа-2 (Nut job 2)

Сьюрли хэрэм болон түүний найз хүнд гар хоёр эргэн ирнэ. Гэхдээ тэд хамтарч хотын даргын тушаалаар сүйтгэгдэх гэж буй цэцэрлэгт хүрээлэнг аврахаар зориг шулууддаг. Сьюрли бүлэг амьтад болох найзуудыгаа цуглуулж хорон санаат даргыг бут цохидог. Сонирхуулахад ноён Бэний дүрд алдарт жүжигчин Жеки Чан дуу оруулжээ.

Нээлт болох өдөр: 2017 оны 08-р сарын 11
Найруулагч: Эрик Уорин
Дуу оруулсан жүжигчид: Жефф Данхем, Уилл Арнетт, Кэтрин Хейгл, Габриел Иглесиас, Майя Рудольф, Жеки Чан


4.  Аннабел: Бүтээл (Annabella: Greation)

Энэхүү бүтээлд бяцхан охиныхоо эмгэнэлт үхлээс хойш буюу нэлээд хэдэн жилийн дараа хүүхэлдэй урлагч эхнэрийн хамтаар асрамжийн газраас хэд хэдэн охидыг нэгэн гэлэнмаа хамтаар гэртээ хүлээн авах болно. Тэд харин хүүхэлдэй урлагчийн чөтгөрт эзэмдүүлсэн бүтээл болох Аннабеллийн бай болох тавилантай байснаа мэдээгүй юм.

Нээлт болох өдөр: 2017 оны 08-р сарын 11
Найруулагч: Дэвид Ф. Сандберг
Дүрүүдэд: Миранда Отто, Стефани Сигман, Алисия Вела-Бэйли
Үргэжлэх хугацаа: 109 мин

Энэ 7 хоногийн БоксОффисын дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж авна уу.

#Summer #Hollywood #Opening #Movie