"Манай нутагт Ар Монгол орных шиг ийм сайхан ногоон тал байдаггүй"


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2017-08-01

-НАРС зуслангаас хийсэн тэмдэглэл-

Зуны хамгийн сайхан зүйлсийн нэг бол найз нөхөдтэйгээ хамтдаа "Зуслан" явж цагаа үр бүтээлтэй мөн хөгжилтэй өнгөрөөх билээ. Тиймээс та бүхэндээ "Нарс" хүүхдийн зуслангийн амрагч хүүхдүүдтэй ярилцсанаа хүргэж байна.

"Нарс" хүүхдийн зусланд мөн Өвөр Монгол хүүхдүүд амарч байгаа бөгөөд тэд үнэхээр сэтгэл хангалуун, Ар Монгол хүүхдүүдтэйгээ сайн найзууд болж чадсан билээ.

Бат-Оргил / Мөнхцэцэг

Бат-Оргил / Мөнхцэцэг


Нарс зуслангийн амрагч Бат-Оргил:
YOLOЗусланд амарч буй сэтгэгдэлээсээ хуваалцаач?
- Зусланд амрах их гоё бас хөгжилтэй. Олон найз нөхөдтэй болж чаддаг. Мөн биеэ дааж сурдаг. Хэрвээ би хотод гэртээ байсан бол ээж аав маань хоол хийгээд л өгнө. Тэгээд л би тэдний гарийг л харж сууна шүү дээ. Харин энд бол өглөө эртлэн босож өөрийнхөө хамаг зүйлийг хийх шаардлагатай болдог. Үнэхээр сайн төлөвшүүлдэг. Манайх мөн маш олон гоё клубуудтэй. Үнэхээр хөгжилтэй.

YOLOЯмар ямар клубуудтэй вэ?
- Урлаг, Гар урлал, Англи хэл, Спорт, Харилцааны клубуудтэй. Эдгээр клубууд нь бидэнд маш их зүйл зааж өгдөг.

Нарс зуслангийн амрагч Мөнхцэцэг:
YOLOЗуслангийнхаа талаар уншигч хүүхдүүдэд маань сонирхуулаач:
- Би энэ зусланд анх удаа амарч байна. Өмнө амарсан зуслангуудаас байгаль орчин, багш нар болон бусад бүх зүйлс нь илүү их таалагдсан. Мөн манай зуслан их хөгжилтэй байдаг. Бусад зуслангууд нэг бол маш их хөтөлбөртэй аль эсвэл  ямар ч хөтөлбөргүй байдаг. Харин "Нарс" зуслан маань бүгдийг хослуулсан гэж хэлж болно. Хөтөлбөртэй мөн чөлөөт цагтай. Хөтөлбөрүүд нь үнэхээр хөгжилтэй шүү. Бас хоол нь их амттай байдаг учир энэ зуслан надад маш их таалагдсан.

Идэр / Анужин

Идэр / Анужин


Нарс зуслангийн амрагч Идэр:
YOLOХамгийн гоё тэмцээн уралдаан чиний хувьд юу вэ?
- Урлаг болон Спортын тэмцээнүүд маш сонирхолтой гоё болдог. Бид хоорондоо өрсөлдөөд л үнэхээр сонирхолтой. Жишээлбэл урлагийн тэмцээн дээр хүүхдүүд авьяасаа үзүүлдэг бол спортын тэмцээн дээр үнэхээр хүчтэй өрсөлдөөн болдог.

Нарс зуслангийн амрагч Анужин:
YOLOӨвөр Монгол хүүхдүүдтэй хамт амарч байгаа шүү дээ. Хэр сайн ойлголцож байна?
- Ер нь гайгүй сайн ойлголцдог шүү. Тэд Монголоор маш сайн ярьж чаддаг. Гэхдээ зарим үгнийхээ дуудлага өөр байдаг. Гэхдээ үнэхээр сайн ойлголцдог.

YOLOТэдгээр хүүхдүүдтэй сайн найзууд болж чадсан уу?
- Тиймээ. Маш сайн найзууд болж чадсан. Үнэхээр нөхөрсөг сайн хүүхдүүд байдаг.

Өвөр Монголоос ирсэн "Нарс" зуслангийн амрагч Шигтгээ болон Судунатай мөн багахан яриа өрнүүлсэн билээ. Мөн Шигтгээ маань "Нарс" зуслангийн шилдэг амрагч хүүхдээр тодорсон шүү.

 

Шигтгээ / Судуна

Шигтгээ / Судуна


YOLOСайн байна уу өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулаач
Шигтгээ: Сайн байна уу? Би Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Анх Хошуу нутагт төрсөн. Намайг Шигтгээ гэдэг. Би одоо 10-р анги.

Судуна: Би Бүгд Найрамдах дунд ард улсын Гансу мужийн газарт төрсөн. Би одоо 7-р анги.

YOLOАнх Монгол улсад ирэхэд ямар санагдсан бэ?
Судуна: Маш гоё санагдаж байна. Миний амьдарч буй нутаг оронд ийм сайхан ногоон талбайдаггүй. Үнэхээр сайхан санагдсан.

Шигтгээ: Анх ирэхэд бүх хүмүүс Монголоор ярьж байсан. Үнэхээр сайхан сонсогдсон. Манай тэнд бүх хүмүүс Хятадаар ярьдаг. Монголоор ярьж байхыг сонсоход сэтгэлд үнэхээр сайхан байсан.

YOLOАмарч буй зуслан чинь ямар санагдаж байна?
Шигтгээ: Тун найрсаг байсан. Багш нар нь хүртэл үнэхээр сайхан зантай надад маш их сайхан санагдсан.

YOLOТанай нутагт зуслан байдаг уу?
Судуна: Манай нутаг оронд зуслан байдаггүй. Энд үнэхээр сайхан санагдаж байна. Манай орны хүүхдүүд Монгол зусланд ирж амрахыг үнэхээр их хүсдэг.

YOLOЗуслангийн чинь хамгийн их таалагдаж буй үйл ажиллагаа юу вэ?
Шигтгээ: Урлагийн наадам хамгийн их таалагдсан. Би дуу дуулсан, жүжиг жүжиглэсэн бас бүжиглэсэн. Маш сонирхолтой наадам.

YOLOЗуслангийн хоол ямар байна вэ?
Шигтгээ: Хоол нь үнэхээр гоё шим тэжээлтэй. Манай тэнд бол өдөр болгон нэг будаа нэг ногоогоо иддэг. Хоол нь маш их таалагдаж байна.

YOLOМаргааш буцлаа шүү дээ?
Судуна: Маш гунигтай санагдаж байна. Найзуудыгаа үнэхээр санах байх даа.

YOLOӨвөр Монгол хүүхдүүд ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
Шигтгээ: Бид хичээлээ хийж өнгөрөөдөг. Дэмий чөлөөт цаг бараг л байддаггүй. Хааяа нэг хөлбөмбөг тоглодог.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Хичээл сурлагад чинь өндөр амжилт хүсье.

#summer #camp #notes