5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ГАР УРЛАЛЫГ шинэ түвшинд аваачсан 12 төрлийн БҮТЭЭЛ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-07-31

Өөрийн гараар хийсэн, бүтээсэн зүйлс үргэлж ямар ч үнэтэй, том зүйлээс илүү сайхан сэтгэгдэл төрүүлж, бүтээлч байдлыг бусдад төрүүлдэг. Учир нь тэр бүхнийг сэтгэлээ шингээж гараа гарган хийсэн болохоор тэр шүү дээ.

Бид энэхүү нийтлэлээр та бүхэндээ гараар урлан бүтээж бий болгосон гадаадын уран бүтээлчдийн бүтээлээс сонирхуулж байна. Эдгээрээс санаа аван найз нөхөд, гэр бүл, хайртай дотны хүмүүстээ хийж бэлэглээрэй. wink

ТОГЛООМУУД ХАЛУУН ДУЛААН, ТАВ ТУХТАЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОЖЭЭ

Чили улсын уран бүтээлч Иохана Молина гайхалтай өхөөрдөм хөөрхөн тоглоом хийхээс гадна бүтээлээрээ хүмүүст хайр түгээж, халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж, хөдөөний тайван чимээгүй нам гүм амьдралыг илэрхийлэхийг хичээдэг байна.


ОНЦГОЙ ХҮҮХЭЛДЭЙНҮҮДИЙН ЖАГСААЛ

Англи улсын Мэйкис хэмээх үйлдвэр Toy Like Me буюу "Над шиг тоглоом" хэмээх цахим компаниас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэлдэй бүтээх санааг авчээ. Тус компанит ажилд оролцогчид энгийн хүүхэлдэйнүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг харагдуулах зорилгоор дахин янзалж, зургийг нь сошиал сүлжээнд байрлуулжээ. Үүний гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, нийгэмд тэдний талаарх эерэг хандлагыг бий болгох юм.


ЗҮГЭЭР Л НЭГ ТОГЛООМНООС ИЛҮҮ

Евгений Хонтор хэмээх Оросын уран бүтээлч нэг бүр нь маш олон чимхлүүр ажил шаардсан үнэхээрийн гайхалтай тоглоомуудыг урладаг байна. Тэрээр агаарт ил тавихад бэхжидэг полимер шавраар тоглоомоо урладаг бөгөөд бүхий л арга техникээ өөрөө боловсруулсан аж.


НҮҮРЭЭ БУДААГҮЙ ХҮҮХЭЛДЭЙНҮҮД

Австралийн уран бүтээлч Сониа Син хэрвээ хүүхэлдэйнүүд үргэлж будаггүй бол энгийн харагдах байх гэж боддог байсан бодлоо бодит болгож хүүхэлдэйг өөрчлөх нэгэн төслийг хэрэгжүүлжээ. Сониа барааны дэлгүүрээс хуучин хүүхэлдэйнүүдийг худалдан авч нүүр будалтыг нь арилган нүүрийг нь дахин зурж тэдэнд зориулан шинэ гутал хийдэг байна. Харин түүний ээж нь хүүхэлдэйнүүдэд нь зориулж хувцсыг нь урладаг байна.


ӨХӨӨРДӨМ ЖИЖИГХЭН НЯРАЙ ХҮҮХЭЛДЭЙНҮҮД

Уран бүтээлч Елина Криленкогийн эдгээр хүүхэлдэйнүүдийг хараад өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл мишээл тодорно. Елина бол зөвхөн уран бүтээлч биш багш, 3 хүүгийн ээж хэдий ч бүтээлч үйлдээ цагийг зарцуулсаар л байгаа билээ. Тэрбээр нэгэн төрлийн хүүхэлдэйн цуглуулгаа цөөнгүй хэдэн жилийн турш хийсээр байгаа юм.


ОРОС ХҮҮХДҮҮДИЙН ЗУРСАН ЗУРАГ БОДИТ ТОГЛООМ БОЛОН БҮТЖЭЭ

"Флафигийн найзууд" хэмээх Оросын нэгэн төсөл хүүхдүүдийн зурсан зурагнууд дээр тулгуурлан тоглоом хийдэг байна. Москва хотын эдгээр бүтээлч залуус энгийн эсвэл хэцүү гэдгээс үл хамааран ямар ч хийсвэр зүйлийг бодит болгодог бөгөөд тоглоомоо бүтээхдээ хамгийн чанартай сайн материалуудыг ашигладаг аж. Эцэг эхчүүд "Флафигийн найзууд"-руу и-мейл бичих ба 2 хоногийн дараа тэдний хүүхдийнхээ зурсан зургийг бодит тоглоом болгон хүлээн авдаг юм.


ТАНЫ НҮДНИЙ ӨМНӨ АМЬТАД БӨГЖ БОЛОН ХУВИРЧ БАЙНА

Бангкок улсын уран бүтээлч Мэримэ сэтгэл татам амьтдын хэлбэртэй бөгж хийдэг байна. Энэхүү гоёлын дизайн нь өвөрмөц бөгөөд бөгж бүр яаж ч загварчлан зүүж болох гурван хэсгээс бүрддэг байна. Та зурагт үзүүлсэн шиг нэг гарын гурван хуруундаа дарааллуулан зүүвэл яг л тэр амьтан таны хуруун дээр гүйж байгаа мэт эсвэл ганц хуруундаа дарааллуулан зүүвэл авирсан эсвэл тогтож буй мэт харагдах бөгөөд аль ч тохиолдолд загварлаг харагдах болно.


ГАЙХАЛТАЙ ЦААСАН УРЛАЛЫН ТЕХНИК

Вьетнамын уран бүтээлч Хаон Тиэн Күеэт энэхүү нарийн чимхлүүр ажиллагаатай цаасан урлалыг бүтээжээ.


ГАГНУУРЧИН ХҮН Ч УРАН БҮТЭЭЛЧ БАЙХ БОЛОМЖТОЙ

Урлаг гэдэг үргэлж шинэ хөгжүүлэгчдийг төрүүлж байдаг. Уран бүтээлчид өнгөрсөн зуунуудад бийр, зотон ашиглаж бүтээлээ туурвидаг байсан бол өнөө үед урлаачид металиар шинэ бүтээл туурвихаар оролдож байна.


НООСОН ИД ШИД

Булгарийн урлаач Мариана энгийн ноосыг ашиглан өхөөрдөм хөөрхөн тоглоом урладаг байна. Үнэхээр содон харагдаж байгаа биз.


ЯГ Л АМЬД ЮМ ШИГ ТОГЛООМНУУД

Уран бүтээлч Наталиа Федева эсгийн болон мохерэн материалыг ашиглан гайхалтай тоглоомууд урладаг байна. Тэр бүх бүтээлээ зөвхөн өөрийн гараар бий болгосон бөгөөд тус бүр нь өөр өөрийн онцлог шинж, нүүрний хувиралтай байдаг.


АВАКАДО ЖИМСНИЙ ХОЁР ТАЛ

Анна Довган бол бүх зүйлийг хайр татам болгож чаддагаараа онцлогтой уран бүтээлч юм. Энэ бүтээлийг хараач!

Та ч бас эдгээр хүмүүс шиг өөрийн сэтгэлгээгээр ямар нэгэн шинэ зүйлсийг сэдэж бүтээж байгаарай.

#new #handmade #creation