Өртөөт Марафонд сайн дурын ажилчдыг бүртгэж байна


Сондор | YOLO.MN
2017-07-28

Энэ оны наймдугаар сарын 12-ноос 17-ны хооронд Улаанбаатар хотноо Олон Улсын Хүүхдийн Спортын 7-р Наадам болох гэж байгаа билээ.

Тус наадмын нэг хэсэг болох Өртөөт Марафон наймдугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдах юм. Сүхбаатарын Талбайгаас эхлэн 5 өртөөгөөр даалгавар биелүүлэн оролцох уг марафонд сайн дурын ажилчид шүүгчийн ажлаас эхлэн олон, олон чухал ажил хариуцан ажиллах юм байна.

Нийтдээ 150 сайн дурын ажилчид шаардлагатай ба энэхүү арга хэмжээнд оролцсоноороо та найз нөхдийн хүрээгээ тэлж, олон талын мэдлэг тэр дундаа зохион байгуулах чадварт суралцах боломж нээгдэх юм шүү!

Сайн дурын ажилд энэ холбоосоор орж бүртгүүлээрэй.

Харилцах утас: 88881988, 99117704

Олон Улсын Хүүхдийн Спортын 7-р Наадмын талаарх мэдээллийг ЭНД дарж сонирхоорой.

#Mongolia #Sports #festival