15 настай хүүгийн ачаар нэр хүндгүй байсан компани алдартай болжээ


Сондор | YOLO.MN
2017-07-25

Их Британийн галт тэрэгний авиа компани болох Өмнөд төмөр замын үйл ажиллагаа олны хэл ам дагуулсан, хүмүүс тийм ч ам сайтай байдаггүй байжээ. Гэхдээ тэдний үйл ажиллагааг 15 настай нэгэн хүү өөрчилж чаджээ.

Учир нь тэд сошиал хаягуудаа хөтлүүлэхээр нэгэн хүүг ажиллуулж эхэлжээ. Түүнийг Эдди гэдэг бөгөөд энэ албанд томилогдсоноос нь хойш судалгаагаар тус галт тэрэгний  компанийн үйл ажиллагаанд зорчигчид, иргэд эерэг үнэлгээг өгч улам алдартай болжээ.

Тэрээр тус компанийн албан ёсны твиттер хаягт #askeddie хэмээх хаштагаар хүмүүсээс ирсэн хошин, жинхэнээсээ гээд ямар ч төрлийн асуултад хариулт өгдөг аж. Түүний хариулт этгээд бөгөөд хошин байдаг нь хүмүүст ихэд таалагддаг гэнэ.

Зарим асуулт хариултыг сонирхуулбал:

Сайн байцгаана уу. Эдди нь байна. Ажлын туршлага хуримтлуулахаас гадна та бүхнээс ирэх асуултад хариулахад бэлэн байна.


Эдди, дуунаас хурдан гүйдэг тамирчин iPod дахь дуугаа сонсож амждаг болов уу?
Тэр дахин тэгж гүйхгүй байх.


Сайн уу Эдди, Чи морины хэмжээтэй нэг том галуутай тулалдах уу, эсвэл галуу шиг хэмжээтэй 100 морьтой  тулалдах уу?
Галуу шиг хэмжээтэй 100 морьтой  тулалдана.  Морины хэмжээтэй нэг том галуу гэхээр төсөөлөхөөс ч аймаар. Харин чи?


Сайн уу, Эдди. Чи галт тэрэг жолоодож чадах уу?
Хараахан үгүй ээ, би чинь 15 настай шүү дээ.

#No reputation #Company #Famous #Boy