Монголыг үзэхээр ирсэн герман хүү Тим


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2017-07-25

YFU.MN буюу Youth For Understanding  байгууллага нь Герман улсын иргэдийг эх оронтойгоо танилцуулж Монголын улсынхаа соёл, уламжлалын талаар сонирхууллаа.

Германчууд Монголд байх хугацаандаа зочин гэр бүл буюу Монгол айлуудад амьдран яг л нэг гэр бүл мэт болсон хэмээн хуучилсан юм. Мөн тэд Монгол хувцсаар гоёсон нь үнэхээр сайхан харагдаж байв. Энэ зуур Монгол орныг сонирхохоор ирсэн,  Герман улсын иргэн Тим хүүтэй хэсэгхэн зуур ярилцсанаа хүргэж байна.

YOLOСайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
Сайн байна уу, намайг Тим гэдэг. Би 19 настай. Германы хойд хэсэгт байдаг нутгаас ирсэн. Монголд гурван долоо хоног аялж байна.

YOLOМонгол хүмүүс болон хүүхдүүд чамд ямар санагдсан бэ?
Монгол хүмүүс үнэхээр эелдэг санагдсан. Манай зочин гэр бүлийн хүмүүс үнэхээр хөгжилтэй, сайхан зантай хүмүүс. Надад үнэхээр сайхан ханддаг.

YOLOХамгийн дуртай Монгол хоол чинь юу вэ?
Хуушуур. Надад үнэхээр их таалагдсан.

YOLOАнх Монголд ирэхэд ямар санагдаж байсан бэ?
Онгоцны буудал дээр анх буухад жаахан эвгүй санагдсан. Зам нь эвгүй бас их утаатай бас маш их халуун байсан. Гэхдээ Улаанбаатар хотод орж ирээд бодол минь өөрчлөгдсөн. Надад их сайхан санагдсан шүү.

YOLOГэрээсээ хол өөр нутагт байгаа учир гэрээ санаж байна уу?
Үгүй дээ. Ерөөсөө санахгүй байна. Энд ердөө гуравхан долоо хоног болсон болохоор их харамсалтай байна. Өдөр бүр шинэ юм үзээд надад маш их таалагдсан учир гэрээ ерөөсөө санахгүй байна.


YOLOГерман болон Монгол улсын ялгаа хэр өөр санагдаж байна.
Монгол хүмүүс үнэхээр эелдэг. Гэхдээ Монгол Герман хоёр хүний ялгаа нь гэвэл миний бодлоор Монгол хүмүүс цаг жаахан муу барьдаг, мөн төлөвлөгөө гаргадаггүй юм шиг санагдсан.

Одоо яг юу хийх хэрэгтэй байна тэрийгээ л хийдэг. Харин Германчууд болохоор маш нарийн төлөвлөж өдөр бүр төлөвлөгөөнийхөө дагуу явдаг. Энэ нь Монгол Герман хоёр хүний ялгаа байх гэж бодож байна.

YOLOМонгол улсын юу нь хамгийн их таалагдаж байна вэ?
Шинэ хүмүүстэй танилцах үнэхээр их таалагдсан. Мөн хөдөө явж, хөдөөний айлуудаар очих үнэхээр гоё. Хөдөөний хүмүүс байгальтайгаа их зөв харьцаж бас өдөр болгон завгүй хийх юмтай байдаг учир хөдөө явах надад маш их таалагдсан.

YOLOЗочин гэр бүл чинь хэрхэн хүлээж авсан бэ?
Зочин гэр бүл минь үнэхээр их таалагдсан. Маш их нөхөрсөг мөн эелдэг байсан.

YOLOМонголд дахиад ирнэ гэж бодож байна уу?
Дахиж ирэх сонирхол надад үнэхээр их байна. Тийм ээ, би дахиж Монголд ирэхийг үнэхээр их хүсэж байна.

YOLOЯрилцсанд баярлалаа. Хичээл сурлагад чинь өндөр амжилт хүсье !






"Youth For Understanding" байгууллагын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#German #Mongolia #Culture