Загварын блог хөтлөгч АЛДАРТАЙ ОХИД


Х.Арысхан | YOLO.MN
2017-07-20

Өсвөр насныхны хэв маяг загварын ертөнцтэй салшгүй холбоотой байдаг билээ. Дэлхийн өнцөг булан бүрт амьдрах загварлаг, өөрийн гэсэн стиль имижээрээ бусдаас ялгарч чаддаг загварын блог хөтлөгч охид, бүсгүйчүүдийн хувцаслалтыг тэдний блогоор зочлон сонирхоорой.

1. Мэри (Mary)

Герман улсад амьдардаг бөгөөд 19 настай энэ охины маш онцгой хувцаслалтыг блогоос нь харж болно. Бараан өнгийн тод уруулын будаг, гялтганасан , цэцэгтэй хувцасгүйгээр түүнийг төсөөлөхийн аргагүй.

Блогийн нэр: http://birdiewearsatie.blogspot.com/


2. ЭвитаНу (EvitaNuh)

Индонези улсад амьдардаг  19 настай энэ охин арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний сэтгэгдэл, зөвлөгөө, аяллын тэмдэглэл, олон янзын дүр төрхийг харуулсан зургуудаа өөрийн блогоороо дамжуулан бусдад хүргэдэг.

Блогийн нэр: http://jellyjellybeans.blogspot.com/


3. Насрийн Осман (Nasreen Osman)

Ирланд улсын соёл уламжлал, сэтгэхүйн онцлогийн талаар түүний блогоор зочлон багахан ч болов мэдээллийг авах болно. Тэмдэглэлээс нь хувцас загвараас гадна өдөр тутмынх нь амьдралын зурган тэмдэглэл, энгийн хэрнээ дэгжин стилээс нь өдөр тутам өмсөх хувцаслалтынхаа санааг аваарай.

Блогийн нэр: http://www.lazyobsession.com/
 
 Хэрвээ чи загварт дуртай, өөрийнхөө хувцаслалтанд бусдаас илүү анхаарч, зураг авч, тэмдэглэл хөтлөх дуртай бол яагаал өөрийн блогоо нээж болохгүй гэж! Чи чин сэтгэлээсээ хүсээд хичээвэл чиний өмнө хорвоо ертөнц бүхлээрээ нээлттэй байгаа гэдгийг битгий мартаарай.

Чамд амжилт хүсье.wink

#fashion #blog #teenagers