Эсрэг хүйстнийхээ дүрийг амжилттай БҮТЭЭСЭН ОДОД


Аска | YOLO.MN
2017-07-19

Жүжигчин бүр өөрийн авьяас чадвараар тухайн дүрээ "амилуулдаг" билээ. Гэхдээ эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээнэ гэдэг амаргүй даваа гэдгийг жүжигчид хэлдэг билээ. Гэсэн ч тэрхүү амаргүй давааг  давж маш чадварлагаар жүжиглэж чадсан жүжигчдийг танилцуулъя.

1. Салт, 2010

Эвэлин Салт буюу Анжелина Жоли Оросын тагнуулчнаар сэжиглэгдэж байхдаа эрэгтэй хүний дүрд орж амжилттайгаар жүжиглэж чадсан юм.


2. Муу боловсрол, 2004

Энэхүү кинонд Гаэл Гарсия Бернал хүйсээ сольсон хүний дүрээр алдаршсан билээ.


3. Дани охин, 2015

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн, 1920-оод оны үеийг харуулсан энэхүү кинонд Эйнар гэгч залуу хүйсээ солиулахаар шийдснээр түүхэн дэх энэ төрлийн анхны томоохон хагалгаанд орж байгаагаар гардаг байна.


4. Жак Жилл хоёр, 2011

Энэхүү инээдмийн кинонд Адам Сандлер эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүрийг зэрэг бүтээж хамгийн сонирхолтой нь тэрээр хамгийн муу эрэгтэй эмэгтэй дүрийн шагналыг хоёуланг нь авчээ.


5. Хөвгүүд уйлдаггүй, 1999

Бодит байдлаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд Хилари Суанк багаасаа эрэгтэй хүн болохыг хүссээр ирсэн нэгэн хүний дүрийг гайхалтайгаар бүтээснээр тэрхүү дүрээрээ Оскарын шагнал хүртжээ.


6. Хатагтай Даутфайр, 1993

Энэхүү бидний үзэх дуртай инээдмийн кинонд Робин Уиллиамс салсан эхнэрийнхээ гэрт хүүхэд асрагч эмээгийн дүрээр орон өдөр бүр хүүхдүүдийгээ харж тэдэнд инээд хөөр бэлэглэдэг нэгэн залуугийн бүтээдгийг бид бүхэн сайн санаж байгаа байх.


7. Үсний лак, 2007

Ширүүн догшин дүрээрээ алдаршсан Жон Траволта энэхүү инээдмийн кинонд угаалгын газрын хүүхний дүрийг бүтээсэн нь сонин байгаа биз.


8. Тэр охин бол эрэгтэй, 2006

Энэхүү инээдмийн кинонд Аманда Байнс хөлбөмбөг бол зөвхөн хөвгүүдийн тоглодог спорт биш гэдгийг хуучин найз залуудаа батлах гэж эрэгтэй дүүгийнхээ дүрээр жүжиглэж байгаа нэгэн охины дүрийг бүтээсэн юм.


9. Тутси, 1982

Эмэгтэй хүн болж жүжиглэн эмэгтэй дүрийг бүтээхээр шийдсэн нэгэн жүжигчний дүрээр бид бүгдийг байлдан дагуулсан Дастин Хоффман шилдэг жүжигчний шагналын эзэн болжээ.

#Created #Role #Stars