Муурны талаарх СОНИРХОЛТОЙ баримтууд


М.Батчимэг | YOLO.MN
2017-07-18

Муур олсоор тоглох дуртай, муур цэвэрч, ан хийх дуртай гээд л байдаг л хэдэн ерөнхий ойлголтуудаас өөр зүйлс мэдэхгүй бол дараах баримтуудыг уншаарай.
 

1. Үнсгэлжин дээр гардаг Люсиферийг санаж байна уу? Хойд ээжтэй нь ижилхэн ихэмсэг, муухай ааштай муур байдаг даа. Яг түүнтэй адил амьдрал дээр ч гэсэн муур нь ихэмсэг чөлөөтэй байдаг бол гэрийн эзэд ч  мөн л тийм зантай байх нь элбэг байдаг гэнэ шүү. Муур эзнийгээ дууриадаг гэж ярьдаг ажsmiley

 


2. Муур эзнийхээ хоолойг танина. Хэрвээ муур чинь дуудаад байхад ирэхгүй байвал зүгээр л танихгүй байгаа мэт дүр үзүүлж байгаа хэрэг.

 


 


3. Муур өвдөхөөрөө нуугддаг. Өвчтэй, сул дорой байхдаа араатны олз болно гэсэн амьтны зөн зовин нь ажилладаг, тийм учраас аюулаас нуугдаж байгаа хэрэг ажээ.

 

 

 

 


4. Чамайг хичээлээсээ ирэхэд муур чинь хүлээгээд сууж байдаг уу? Учир нь муур эзнийхээ алхааг 100 алхмын цаанаас ч мэдэрдэг байна.

 

 

 

 


5. Муурын хүрчигнэх чимээ нь хүний насыг уртасгадаг байна. Америкийн эрдэмтдийн тогтоосноор хүрчигнэж буй дууны долгион нь хүний биеийн эсийн нөхөн сэргээх үйл явцыг  хурдасгах чадвартай гэнэ.

 

 

 

 


 


6. Дээрхтэй ижлээр муур хүрчигнэх явцдаа өөрийнхөө булчин болон ясны гэмтлийг эмчилж байдаг.

 

 

 

 


7. Муур залхуу л болохоос биш сурах чадвар нь нохойноос хэд дахин илүү smiley

 

 


 


8. Түүний сахал нь орон зайг мэдрэгч радар нь. Хэрэв сахлыг нь авах юм бол гадна ертөнцийг муу мэдэрнэ, үнэрлэх чадвар нь хүртэл муудна.

 

 

 


 


9. Корнеллийн Их Сургуулийн судалгаагаар цэнхэр нүдтэй цагаан муурнуудын 65-85 хувь нь сонсгол муутай байдаг байна.

 

 

 

 


10. Аляскийн Талкитна хотын дарга муур байдаг. Хотынхон яагаад муураар хотын даргаа сонгодог юм бэ гэсэн асуултад:

Нэгдүгээрт, хотод олигтой сайн улстөрч байхгүй,

Хоёрдугаарт, муур хэзээ ч төрийн өмч хөрөнгөнөөс хулгай хийхгүй гэж тайлбарладаг байна.


 


11. Улбар шар муурнуудын ихэнх нь эрэгтэй байдаг.


 


 


12. Гэрийн тэжээвэр муурын дундаж наслалт 15 жил гэнэ.

 



 


13. Муур биеэрээ хөлийг чинь шүргэх нь  эзэндээ хайртайдаа биш харин сүүлээ чичгэнүүлэх нь хайртай гэсэн үг.

 

 

 

 

 

 


14. Бяцхан муужгайны шүд нас биед хүрсэн муурныхаас илүү хурц байдаг.

 

 

 


 


15. Муур амьдралынхаа туршид 100 зулзага төрүүлж чадна.

 

 

 

 

 

 



 


16. Өдөрт 16 цаг  унтдаг. Амьдралынхаа 70 хувийг унтаж өнгөрүүлдэг.

 

 

 


17. Муурын тархи хүнийхтэй 90% адил, тийм ч учраас хүнтэй адил сэтгэл хөдлөлтэй.

 

 

 

 


 


18. Муурын сонсгол маш сайн. Хулганууд хоорондоо харилцаж буй чимээ болон хөдөлж буйг ч сонсож чадна.

 


 


19. Муурын бяцхан хамар хүний хурууны өндөгний хээ адил давтагдашгүй.

 

 

 

 

 


 


20. Муур өөрийгөө цэвэрлэж угаалга хийх нь сэтгэл санааг нь тайвшруулж байдаг байна. Хэрэв ариун цэврийг нь сахиулж угаалгыг нь хийлгэхгүй бол стресст орж үхэх ч магадгүй байдаг аж.

 

 

 

 


21. Муур 100 гаруй дуу гаргадаг.

 

 


 


22. Муур сансарт нисэж байсан.

 

 

 

 


23. Муур эзнийхээ сэтгэл хөдлөлийг мэдэрч чадна.

#fun #Interesting #cat