Нэгдүгээр курсын оюутнууд ямар, ямар тэтгэлгүүдэд хамрагдаж болдог вэ?


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-07-18

Энэ удаагийн нийтлэлээрээ Монголын их дээд сургуульд шинээр элсэх суралцах гэж буй оюутнуудын хамрагдах боломжтой тэтгэлгүүдийн мэдээллийг багцлан хүргэж байна.

Ерөнхийдөө чи сурч байгаа сургууль эсвэл бусад байгууллагаас тэтгэлэг авах боломжтой. Хамгийн гол нь тухайн тэтгэлгээ сайн судалж мэдээд хугацаанаас нь өмнө өргөдлөө өгөх байдаг. Сургуулиас олгодог тэтгэлгээ цаг тухайд нь мэдэхийг хүсвэл албан ёсны цахим хуудсыг нь тогтмол шалгаж байгаарай.

Харин бусад газраас санхүүжилттэй тэтгэлгүүдийн мэдээллийг мэдэлгүй өнгөрөх тохиолдол их байдаг учраас бид бүхэн цаг тухай бүрт нь хүргэж байхыг хичээх болно. wink

Их дээд сургуулиудаас өөрийн оюутнуудаа олгодог тэтгэлгүүд

Монголын томоохон 10 их сургуулийн оюутнууддаа олгодог тэтгэлгүүдтэй дараах холбоосоор орж танилцаарай. Хэрвээ чиний суралцах гэж буй сургууль уг жагсаалтад байхгүй бол сургалтын алба эсвэл албан ёсны цахим хуудсаар нь орж лавлах нь зүйтэй.  Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг 100 гаруй их, дээд сургууль, коллежийн хаяг, утасны жагсаалтыг эндээс үзэж болно.

1. Монгол Улсын Их Сургуулийн оюутнууддаа олгодог тэтгэлгийн талаарх мэдээллийг энэ холбоосоор орж авах боломжтой.
2. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн суралцагчдаа олгодог тэтгэлгүүдийн дэлгэрэнгүйг эндээс  мөн эндээс аваарай.
3. Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн оюутнууддаа олгодог тэтгэлгүүдийн нэгдсэн мэдээллийн эндээс аваарай.
4. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн тэтгэлэг олгох журамтай эндээс танилцах боломжтой.
5. Монголын Үндэсний Их Сургууль нь оюутнууддаа жил бүр 500 сая төгрөгийн хөнгөлөлт, урамшуулал, тэтгэлэг олгодог бөгөөд эндээс дэлгэрэнгүй танилцаж болно.
6. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутнууддаа олгодог тэтгэлгийн талаарх мэдээллийг энэ холбоосоор орж аваарай.
7. Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнууддаа олгодог тэтгэлгүүдийн нэгдсэн мэдээллийн эндээс аваарай.
8. Хууль Сахиулахын Их Сургуулийн төлбөр болон тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг эндээс харах боломжтой.
9. Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөлийг эндээс хараарай.
10.Их Засаг Олон Улсын Их Сургуулийн элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлтүүдтэй энд дарж танилцаарай.

Бусад эх үүсвэрээс санхүүждэг тэтгэлгүүд

Жил бүр тогтмол зарлагддаг тэтгэлгүүд нь тоотой, эдгээрээс нэгдүгээр курсынханд зориулсан нь тун цөөхөн байдаг. Гэхдээ 2 болон түүнээс дээшхи курсын оюутнуудад зориулсан тэтгэлэг харьцангуй их. Үүний талаар дараа дараагийн нийтлэлээрээ илүү дэлгэрэнгүй хүргэх болно. wink

Зарим нэг тэтгэлгийн талаар мэдээлэл дутмаг мөн зарлагдах эсэх нь тодорхойгүй байсан учраас дараах 2 тэтгэлгийн мэдээллийг орууллаа.

"Хаан Банкны Нэрэмжит Шинэ Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр"

Хөтөлбөрийн талаар:
ХААН Банкнаас сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээл тулгараад буй орлого багатай өрхийн ЕБС-ийн төгсөх 12-р ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь зориулж тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.

Хэн хамрагдах вэ?
Хувь хүн, нийгмийн ур чадвартай, цаашид сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн, сурлагын амжилтаар тэргүүлж буй 70-100 төгсөх ангийн сурагчийг Монгол орон даяар жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог нь их, дээд сургуульд элсэн суралцах мэргэжлийн гараагаа санхүүгийн хувьд санаа зоволтгүй эхлэх боломжийг олгож байна.

Тэтгэлгийн хамрах хүрээ:
ХААН Банк Сангаас ЕБС төгсч буй нийт 70 сурагчийг шалгаруулан  тухайн хичээлийн жилд  их, дээд сургуулийн 1-р курст суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

"Монголын Андууд Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр"

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:
Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод хүрэлцэн ирж их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, баклавар зэргээр суралцаж буй оюутан байх
Сурлагын дүн 3.2 ба түүнээс дээш байх
Нийгмийн идэвхитэй байх
Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх
25-аас доош настай байх /тухайн оны 9 сарын 1-ний байдлаар/

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Мэдээтэй холбоотой санал сэтгэгдэл, шүүмж болон дараагийн нийтлэлээр уншихыг хүссэн сэдвээ tushigterdene@gmail.com хаяг уруу бичиж илгээгээрэй! Амжилт хүсье.

#Student #Scholarship