“Нарны үр сад” киноны гол дүрүүд гэрлэхээр болжээ


Э.Цовоо | YOLO.MN
2017-07-18

Хүүхдүүд бидний дунд ихээхэн шуугиан тарьсан "Нарны үр сад" олон ангит киноны гол дүрийн жүжигчид энэ 10-р сарын 31-ны өдөр гэрлэхээр болжээ. Тэдний хоёр талын агентлаг хүлээн зөвшөөрсөн ба шүтэн бишрэгчдээсээ зөвөөр хүлээж аваасай гэж хүссэн билээ.

Сун Хэгю жүжигчнийг бид бүхэн маш сайн мэднэ шүү дээ. "Миний байшин" "Гурван Марал Од" гэх зэрэг маш олон киногоороо бидэн дунд алдартай билээ.

Харин Сун Жүн Ги жүжигчин маань "Нарны үр сад" киногоороо ихээхэн амжилт олж Cолонгосын "Хамгийн сайхан арван залуу" гэх жагсаалтад багтсан билээ.

Тэд киноныхоо үеэр бие биедээ татагдаж болзож эхэлсэн ба ийнхүү гэрлэлтээ зарлаж байна. Шүтэн бишрэгч нар нь тэдний гэрлэх тухай мэдээнд үнэхээр баяртай байгаа ба зөвөөр хүлээн авч байгаа гэнэ шүү. Сун Жүн Ги Сун Хэгю хоёртоо баяр хүргэе.





#cinema # title role #wedding