Инстаграм, фейсбүүк дээрх ЗУРГАА ГОЁ БОЛГОХ 5 АПП


Хүн бүр фотошоп дээр ажиллаж чадахгүй ч гэлээ гоё зурагтай, тэр дундаа сэлфигээ илүү сайжруулах хүсэлтэй байдаг. Надад ч бас инстаграм хаягаа идэвхтэй байлгах, өөрийнхөө зургуудын хэв маягийг олох хэрэгцээ шаардлага үргэлж байдаг учраас хэдэн мянган аппликэйшн татсан туршигч болсон. Харамсалтай  нь тэр хөдөлмөрийн маань ихэнх нь хогны сав руу шидэгдсэн дээ. Гэхдээ оролдлого сайт юу гэдэг билээ?

Хичээл зүтгэлийнхээ үр дүнд олж авсан найзуудыгаа та нартаа танилцуулж байна. Та нарт зөвлөх хамгийн гол зөвлөгөө минь бол ЗҮГЭЭР Л ТУРШААД ҮЗ. Туршиж үзэхдээ нэг бүрчлэн, хэрэгсэл бүрээр нь зочлох ёстой шүү.

1. VSCO cam – Зургийг амьтай болгодог  "ДОГЬ" апп

Инстаграм дээр хэрэглэдэг ихэнх чагт буюу hashtag #VSCO хэмээх үггүйгээр төсөөлөгдөхийн аргагүй юм. Учир нь тэдгээр нөхдүүд энэ аппыг ашигладаг бусад нөхдүүдтэйгээ чимээгүй өрсөлдөж, уралдаж байгаа нь тэр. Хэн нь илүү сайн ашигласан, хэн нь илүү  мэдрэмжтэй зураг дарж чадсаныг өнөөх лайкаар нь мэдчихэж болдог учраас.  Дан ганц зургаа амилуулаад зогсохгүй, интернет хэрэглэгчдийн дарсан, засварласан догь зурагнуудыг чи эндээс л олж чадна. Би өмнө тийм содон, өвөрмөц, өнгө, дүрсний төгс хослолтой зурагнуудыг өөр газар харж байгаагүй юм шүү.

Татах:
Android – https://play.google.com/store/apps/details?id=com.vsco.cam
iOS - https://itunes.apple.com/mn/app/vsco/id588013838?mt=8


2. Picsart - Зургаа урлагийн бүтээл болгож,  урлагийн бүтээлээ од болго

Зургийг чинь хамгийн гайхалтай, хэзээ ч давтагдашгүй болгох утсан дээрх фотошоп. Бусад аппликейшнуудын төрөлжүүлж хөгжүүлсэн байдаг хэрэгслүүд энд бүгд бий. Энэ л миний фотошоп гэсний шалтгаан шүү дээ.  Instasize-ийн squire fit, Prizma-ийн art filter, эффект, blur, text, интернет хэрэглэгчдийн бүтээсэн стикерүүд, хоёр гурваас эхлээд хорь гучин зургийг нэгтгэх боломж гээд чиний төсөөлөөч үгүй олон хэрэгслүүд энд бий.  Хамгийн гоё зургуудаараа challenge (дуудлага) тэмцээнд оролцож шагнал ч авч болно гэхээр гоё байгаа биз.

Татах: 
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.picsart.studio.light
iOS - https://itunes.apple.com/mn/app/picsart-photo-studio-picture-editor-collage-maker/id587366035?mt=8


3. Snapseed – Сонгодог зураг авах нууц бол камер биш би

Гооглахын маань бас нэгэн бүтээл. 26 төрлийн хэрэгсэл, эффектээс та таашаасныгаа эдэлж болох нь ээ. Зургийнхаа хар бараан санагдаад байгаа газрыг “сойздчихно”, JPG , RAW аль ч өргөтгөлөөр зургаа хадгалчихна, 38 төрлийн фонтоор үг биччихнэ, 50, 60-д оны хэв маяг оруулсан vintage-уудтай, тэгээд янз янзын юм их бий. Бас нэгэн санаа хэлэхэд цагаан дэвсгэртэй ихэнх зургийн өнгө үүний ачаар амжилт олдог юм шүү дээ. Өрөөний гэрэл, дэвсгэр дээрх эд зүйлсийн нөлөөгөөр сүүдэртсэн зургуудыг сойздчиход д студид авсан юм шиг өнгө нь сэргэчихдэг юм. Хэрвээ чамд цагаан дэвсгэр байхгүй бол бичгийн цаас, ватум цаас ашиглаж болно шүү.

Татах: 
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.niksoftware.snapseed
iOS - https://itunes.apple.com/mn/app/snapseed/id439438619?mt=8


4. We heart it – Насан туршийн АНДАА ол

Утсаа  өөрийнхөө биш, дэлгэцэн дээрээ тавьж болох гоё зургуудаар дүүргэсэн над шиг хүмүүс хоёр гар, хөлөө зэрэг өргөцгөөе! Энэ апп-г анх удаа олоод миний зүрх яг л “crush”-аа харчихсан юм шиг булгилж, хэмнэлээ алдаж байсан юм даа. Ид шид нь юу вэ? гэвэл амьдралыг чинь хүүрнэх хэдэн зуун мянган зурган эшлэл, хувцас загварын шинэ трендүүд, дуучид, аялж болох хотуудын зураг, хайртай хөөрхөн амьтдынхаа хэдэн мянган зурагтай цомгийг дагахаас гадна  ганц дараад л татаад авчихна. Хүсвэл чи өөрийнхөө сонирхлоор цомог үүсгээд олон мянган зүрх авч ч болох юм (лайк нь зүрх)

Татах: 
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.weheartit
iOS - https://itunes.apple.com/mn/app/we-heart-it-fashion-wallpapers-quotes-tattoos/id539124565?mt=8


5. Google street view - Дурсамжтайгаа ҮҮРД үлд

Утсандаа дэлхийг багтааж болдог болсон.  Очиж үзэхийг хүсдэг газрынхаа орчинг 3600 харж болдог өнөөх гайхал чинь энэ шүү дээ, юун 4D цаашаа. Өнгөрсөн зун очсон газруудынхаа зургийг дараад хадгалчихсан байснаа  саяхан үзсэн чинь буцаад яг тэнд очсон юм шиг мэдрэмж төрүүлж байна лээ. Юм хөгжинө өө гэж...

Татах: 
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.google.android.street
iOS - https://itunes.apple.com/mn/app/google-street-view/id904418768?mt=8

#instagram #facebook #app