Хамгийн ӨНДӨР ӨРТГӨӨР бүтсэн КЛИПҮҮД


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-07-16

Хамтлаг дуучдын гайхалтай хоолойг шингээсэн уран бүтээлээс гадна, үргэлж хамт явдаг хамгийн чухал зүйл бол тэдгээр дуунуудын клип юм. Таны ойлгохгүй хэл дээр байсан ч клипийг нь үзээд ойлгох тохиолдол байдаг л биз дээ? Харин энэ удаад YOLO.mn-ээс бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн 10 клипийг хүргэж байна.

1. Michael Jackson ft Janet Jackson – "Scream"
Клип бүтсэн үнэ: $7.000.000 - $11.002.184 (2017)

Найруулагч Mark Romanek-ийн найруулсан энэхүү "Scream" дууны клип нь 1995 оны 05 дугаар сард цацагдсан бөгөөд одоогоор дэлхийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн клип юм аж. 


2. Madonna – "Die Another Day"
Клип бүтсэн үнэ: $6.100.000 - $8.122.424 (2017)

2002 оны 10 сарын 22-нд гарсан найруулагч Traktor-ийн найруулсан энэхүү бүтээл нь дэлхийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн хоёр дахь клип юм. 


3. Madonna – "Express Yourself"
Клип бүтсэн үнэ:  $5.000.000 - $9.660.403

Энэхүү клип 1989 оны 05 сарын 17-ны өдөр цацагдаж байжээ. 


4. Madonna – "Bedtime story"
Клип бүтсэн үнэ: $5.000.000 - $7.858.703

Үнэхээр гайхалтай биш гэж үү? Түүний гурван ч уран бүтээл дэлхийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн 10 дуунд багтжээ.  


5. Michael Jackson – "Black or White"
Клип бүтсэн үнэ: $4.000.000 - $7.033.472

Попын хаан, домогт дуучин Маикл Жексоны “Black or White” хэмээх гайхалтай уран бүтээл нь 1991 онд олны хүртээл болсон бөгөөд өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй билээ. 


6. Guns N’Roses – "Estranged"
Клип бүтсэн үнэ: $4.000.000 - $6.631.652(2017)

Guns N’Roses хамтлагийн "Use Your Illusion II" цомогт багтсан "Estranged" хэмээх уран бүтээл нь 1993 оны 12 сард олны хүртээл болсон бөгөөд тухайн үедээ олныг байлдан дагуулж байсан юм. 


7. Gwen Stefani – "Make Me Like You"
Клип бүтсэн үнэ: $4.000.000 - $4.000.000 (2017)

АНУ-ын дуучин, хөгжмийн зохиолч, загвар зохион бүтээгч, телевизийн од Жвен Стефанигийн "Make Me Like You" дуу нь энэхүү жагсаалтад багтсан хамгийн сүүлийн үеийн дуу юм. тэрээр энэхүү дуугаа 2016 оны 02 сарын 15нд олны хүртээл болгожээ.


8. Aqua – "Cartoon Heroes"
Клип бүтсэн үнэ: $3.500.000 - $4.867.536 (2017)

2000 оны эхээр гарсан энэхүү дуу нь олны хүртээл болсон даруйдаа 20 гаруй чартад орж чадсан гайхалтай уран бүтээл юм. 


9. Puff Daddy – "Victory"
Клип бүтсэн үнэ: $2.700.000 - $3.967.313 (2017) 

Домогт Notorious B.I.G-ийн үгийг нь бичсэн Puff Daddy-гийн "Victory" хэмээх уран бүтээл 1998 онд  цацагдаж байжээ. Хип хоп сонирхогч залуусын дунд одоо ч хит хэвээрээ юм. 


10. Mc Hummer – "2 Legit 2 Quit"
Клип бүтсэн үнэ: $2500,000 - $4,266,659 (2017)

"2 Legit 2 Quit" хэмээх дуу нь 1991 онд гарсан бөгөөд тухайн үедээ Billboard #HOT100 жагсаалтын 5дугаар байранд бичигдэж байжээ.


Харин K pop дуу хөгжим сонирхогч залуустаа зориулан, дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн 55 клипэд багтсан кпоп дуунуудын жагсаалтыг оруулж байна. Энэхүү 55 клипний жагсаалтад  B.A.P, T ara болон 2ne1 хамтлагууд багтжээ.

1. B.A.P – "One Shot"
Клип бүтсэн үнэ: $915,000 - $940,751(2017)


2. T ara – "Cry cry"
Клип бүтсэн үнэ:  $ 750.000 - $798.484(2017)


3. 2ne1 – "Come back home"
Клип бүтсэн үнэ:  $500.000 - $505.834(2017)

#most #high cost #clip