Намирсан урт үстэй болоход туслах 7 зөвлөмж


Х.Арысхан | YOLO.MN
2017-07-11

Зуны улиралд үс илүү хурдан ургадаг. Тэгвэл яг энэ улиралд  үсээ хурдан ургуулахад тань туслах энгийн зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Үсээ сүлжих 

Гэртээ байгаа үедээ үсээ байнга сүлжиж байгаарай. Бага зэрэг чанга сүлжсэн үс сайн ургадаг. Мөн өмссөн хувцас, нүүрний хэлбэртээ тохируулан сүлжсэн дэгжин үс 2017 оны шинэ трэнд болж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.


2. Халгайгаар угаах

Бүх эмийн сангуудаар зарагддаг хатаасан халгайг зааврын дагуу зөв хэрэглэснээр эрүүл төдийгүй гялалзсан үстэй болно.


3. Зуун наст буюу aloe-той үсний тос

Зуун наст нь үсний ургалтыг хурдасгадаг үйлчилгээтэй. Тиймээс үсний маск, тосоо сонгохдоо зуун настын найрлагатайг сонгоорой.


4. Үсэндээ чийг тэжээл тогтмол өгч байх

7 хоногт хамгийн багадаа хоёр удаа маск, тос түрхэж заншаарай. Ингэснээр зөвхөн хурдан ургах биш үсийг эрүүлжүүлж, өнгөлөг сайхан харагдахад тусалдаг. Мөн үс чинь үгэнд сайн ордог болно.


5. Үс зун илүү хурдан ургадаг

Хүний үс намар, өвлийн улиралд ургалт нь удааширч, хавар зуны улиралд илүү хурдасдаг. Хэрвээ чи үснийхээ өвчилсөн хэсгийг тайруулаад хурдхан ургуулахыг хүсэж байвал хавар, зуны улирлыг сонгоорой.


6. Үс ургуулахад нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

Үүнд газрын самар, үхрийн мах, тахианы өндөг, сам хорхой, шош, буурцаг, тараг, бяслаг, лууван, бууцай, улаан лооль, сүү мөн бүх төрлийн жимс орно.


7. Цаг хугацаа

Мэдээж үсээ ургуулахын тулд бидэнд цаг хугацаа туслах болно. Өдөржин энэ тухай бодон сэтгэл санаагаар унахын оронд өөр зүйл хийвэл ямар вэ? Өдөр бүр боож, сүлжиж яваад байвал үс тань нэг л өдөр далаа шүргэсэн урт болчихно.

Амжилт хүсье.smiley

#summer #long #hair