ОХИДОД: Анхны болзоон дээрээ анхаарах зүйлс


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2017-07-12

1. Нүүрээ хэт их битгий буд
Нүүрээ хэтэрхий их будчихвал болзоот хүндээ тийм ч сайхан харагдахгүй. Харин оронд нь нүүрээ бага зэрэг хөнгөхөн будах хэрэгтэй шүү. Уруулаа тод өнгөөр будахын оронд зүгээр л өнгөлөгч ашиглаарай.

 


2. Биед эвтэйхэн хувцасла
Анхны болзоон дээрээ өөртөө тухгүй хувцасвал болзоо чинь ч гэсэн тухгүй болно гэсэн үг. Харин өөрт эвтэйхэн хувцасыг сонгож өөртөө итгэлтэй байгаарай. Шинээр авсан өндөр өсгийт сонгохын оронд намхан ултай гутлаа сонгоорой. Учир нь хөл чинь холгох, түүнийгээ нууж доголохгүй явах гэж тэвчих шаардлагагүй гэсэн үг.

 

 


 


3. Өөрийнхөөрөө бай
Ямар нэгэн хуурамч дүр үзүүлэх хэрэггүй. Өөрийнхөөрөө бай. Учир нь гэвэл хүн өөрийнхөөрөө байхдаа хамгийн сайхан байдаг юм шүү дээ. Хуурамч дүр үзүүлж буй хүн илт мэдэгддэг. 

 


 


4. Болзооноосоо битгий хоцор
Хэдий эмэгтэй хүн болзооноосоо бага зэрэг хоцорч очих хэрэгтэй гэдэг ч анхны болзоо чинь учир бүү хоцор. Цагаа барих хэрэгтэй. Учир нь болзоот хүн чинь ч гэсэн адилхан хүн учир хүлээгээд байхыг хүсэхгүй. Болзооноосоо битгий хоцроорой.

 

 


5. Найзыгаа хамт дагуулж явж болохгүй
Ихэнх охидууд анхны болзоон дээрээ бага зэрэг ичээд найз охидоосоо дагуулж явдаг. Хэзээ ч битгий найз охиноо дагуулж яв. Энэ чинь та хоёрын болзоо шүү дээ. Гурван хүний болзоо биш. Болзоот хүнд чинь ч гэсэн маш эвгүй санагдана.


 


6. Түүнийг магт
Болзоот хүн чинь чамд л сайхан харагдах гэж, чамтай нэгэн сайхан өдрийг өнгөрөөх гэж энэ болзоогоо маш нарийн тооцоолсон гэдгийг битгий мартаарай. Тийм учир түүнд сайхан үгсийг хэл. Түүнийг магт. Болзоот хүнд чинь үнэхээр сайхан санагдаж та хоёрын болзоо илүү сайхан болно гэдэгт итгээрэй.


7. Сайхан инээмсэглэ
Инээмсэглэл тань болзоог чинь илүү сайхан болгоно. Инээж байна гээд чанга дуугаар тас тас хөхрөн инээж болохгүй. Энгийн сайхан инээмсэглээд түүн рүү ширтээрэй. Та хоёрын болзоо хэзээ ч мартагдашгүй сайхан болно.

 


8. Хуучин найз охидыг нь асууж болохгүй
Түүнээс хэдэн найз охинтой байсан бэ, хуучин найз охин чинь ямархуу охин байсан бэ гэж хэзээ ч асууж болохгүй. Энэ нь та хоёрын болзооны уур амьсгалыг эвдэхээс гадна хэн хэнд чинь маш таагүй сэтгэгдэл үлдээх болно.

 


 


9. Болзооныхоо төгсгөлд түүнд ямар санагдсанаа хэл
Болзоо чинь чамд үнэхээр таалагдсан бол түүнд сайхан байснаа хэлж түүнд баярлалаа гэж хэлээрэй. Харин тэр чамд таалагдаагүй бол түүнийгээ шууд хэлээрэй. Хэн нэгэнд найдвар төрүүлж сэтгэлээр нь тоглоод дэмий биз дээ.

#girls #first #dating