Одоо ч чамайг амжилт хүрээлж байгааг чи мэдэх үү?


Д.Дэлгэрмаа | YOLO.MN
2017-07-04

Сурсан  бүхэн эрдэм болдог. Их бага, сайхан муухай гэлтгүй ямар ч зүйлийг хийж сурах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт тэрхүү сурсан зүйлс чинь чамд хэрэг болж л таараа. Ямарваа нэгэн амжилтын ард заавал хөлс хүч, хичээл зүтгэл орсон нь мэдээж. Тиймээс зорилготой байж тэрхүү зорилгоо зорилт болгож, зорилтоо үйл ажиллагаа болгохын тулд  хөдөлмөрлөх л хэрэгтэй. Тэгсэн цагт л чи  хожно.

Та бүхэнд бодит жишээ болгон нэгэн хүний амьдралын тухай товчхон хүргэе.

Түүнийг  5 настай байхад аав нь  бурханы оронд заларчээ.


Тэрээр 15 насандаа өөрийн сурч байсан сургуулиа хаяж ажил хийж эхэлжээ.


17 нас хүртлээ дөрвөн ажил сольжээ.


Тэрээр 18 насандаа хуримаа хийж, 19 насандаа бяцхан охиноо өлгийдөн авчээ.


Гэхдээ энэхүү баярт явдал болоод удаагүй буюу түүнийг 20 нас хүрэхэд эхнэр охин 2 нь түүнээс салаад явжээ.


Уг явдлаас хэдэн жилийн дараа буюу 26 насандаа тэрээр ажиллаж байсан газраасаа халагджээ.


65 насандаа тэрээр тэтгэврийн мөнгө гэж 105$ - хан авч, түүндээ урам нь хугаран амиа хорлохоор шийджээ.


Тэрээр энэ үед өөрийн хийж чаддаг хамгийн чухал зүйлийг санав.


Тэрхүү зүйл нь хоол хийх байлаа. Тэгээд өөрт байгаа 105 долларынхоо  85 доллараар тахианы мах авч өөрийн жороор хоол хийж эхэлжээ.


Уг өөрийн  хоолоо ахиухан шиг хийж аваад л айл бүрийн хаалгыг тогшиж,  шарсан тахиагаа зардаг болжээ.


Тэр бол хурандаа Колонел Сандерс буюу бидний сайн мэдэх, үйлчлүүлэх дуртай газруудын нэг болох KFC үндэслэгч юм.

Та бүхэн санаж байна уу ? Түүнийг 65 насандаа амиа хорлох гэж байсныг?

Чи өөрийн хүссэн зүйлээ хийхэд хэзээ ч оройтохгүй. Нас бол зүгээр л тоо шүү дээ.

Ноён Сандерс ийнхүү хөдөлмөрлөсний эцэст  88 насандаа саятан болж чаджээ.

Энэ бол бодит жишээ. Зөвхөн KFC-г үндэслэгчээр ч төдийгүй ингэж амжилтад хүрсэн хүн цөөнгүй ээ. Тиймээс чи өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд үнэнчээр хөдөлмөрлөөрэй. Магадгүй одоо ч чамайг амжилт хүрээлж байгаа. За хүсэл мөрөөдлийнхөө төлөө урагшаа, найзууд аа.smiley

#KFC #career