T.O.P кинонд тоглохоор болжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2016-04-06

BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P бол шилдэг реппэр төдийгүй сайн жүжигчин юм.  Түүний тоглосон “Tazza2: Hand of God” , “The Commitment”, болон “71 into the fire” гэх мэт кинонууд нь түүнийг ямар авъяаслаг жүжигчин болохыг нотолдог.

Кпоп ертөнц болон кино урлагт амжилттай яваа залуу маань,  олон улсын жүжигчдийн хамтарсан уран сайхны кинонд тоглохоор болсныг YG энтэртайментаас мэдэгджээ.

T.O.P “Tazza2: Hand of God” киноны үеэр

Тус мэдэгдэлдээ “Өнгөрсөн хугацаанд T.O.P-д Япон, Хятадын найруулагчдаас маш олон  киноны санал ирсэн. “Out of Control” киноны зохиол түүний анхаарлыг илүү  их татсан учраас  тэр энэхүү кинонд тоглохоор шийдсэн” гэжээ.

Энэхүү киноны найруулагчаар Аксэл Сэнд (Axel Sand) ажиллах ба тэрээр хамгийн сүүлд “Fast Track: No Limits” болон “Final Contract” гэх мэт кинон дээр ажилласан авъяаслаг найруулагч юм.

Хятад Германы хамтарсан уг кинонд олон улсын алдартай жүжигчид тоглож буйгаараа онцлогтой бөгөөд киноны зураг авалт англи хэл дээр хийгдэх юм байна. Хятадын алдарт жүжигчин Сэсилиа Чүэн (Cecilia Chueng)  энэхүү кинонд тоглоно гэж мэдэгдсэн бөгөөд тэрээр карьерийн завсарлага авснаас 4 жилийн дараа ийнхүү кинонд тоглоно гэдгээ мэдэгдэж байгаа юм.

Хятадын жүжигчин Сэсилиа ЧүэнХятадын жүжигчин Сэсилиа Чүэн


Мөн  дэлхийн алдарт жүжигчин Аль Пачино (Al Pacino)  энэ кинонд тоглох гэнэ.

T.O.P зураг авалтаа хийхээр гуравдугаар сарын 31-ны өдөр Герман улсыг зорьсон бөгөөд түүний энтэртайментаас  4-р сард Японд болох BIGBANG хамтлагийн фен уулзалтнуудад T.O.P  оролцож чадахгүй болсонд уучлалт хүсчээ.

Киноны зураг авалтын үеэр

Киноны зураг авалтын үеэр


Киноны зураг авалтын үеэр

Киноны зураг авалтын үеэр



Эх сурвалж:

#BigBang #TOP #Ban