2017 оны дэлхийн ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДТАЙ танилцаарай


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-07-03

Жил бүр дэлхийн шилдэг их сургуулиудыг жагсаадаг, дээд боловсролын судалгаа шинжилгээ хийдэг "Times Higher Education" сэтгүүлээс 2017 оны итгэмжит, хамгийн нэр хүндтэй 50 их сургуулийг нэрлэжээ.

Тус жагсаалт нь оны сүүлээр зарладаг "Дэлхийн шилдэг их сургуулиуд"-ийг эрэмбэлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Энэхүү жагсаалтыг сургалтын чанар, арга барил мөн багш, оюутнуудын судалгаа шинжилгээний ажил гэх үзүүлэлтүүдэд оноо өгч, суралцагч оюутнуудын тоо, төгсөгчдийн ажилд орсон байдал, гадаад оюутны тоо, суралцагчдын хүйсийн харьцаа зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан эрэмбэлдэг аж.

Уг жагсаалтад Ази тивийн 7 их сургууль багтаж чадсан бол АНУ-ын 27 их сургууль шалгарчээ.

10. Калифорнийн Технологийн Институт, АНУ

Калифорнийн Технологийн Институт нь нийт 2181 буюу харьцангуй бага тооны оюутантай бөгөөд 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын  жагсаалт-ын 2 дугаарт эрэмбэлэгдсэн юм. Тус сургууль АНУ-ын Калифорни мужийн, Лос-Анжелес хотод байрладаг ба нийт 26.0 оноогоор дэлхийн хамгийн итгэмжит, нэр хүндтэй их сургуулиудын жагсаалтад АРАВТ жагсчээ. Сургуулийн албан ёсны сайтаар зочлохыг хүсвэл энд дараарай.


9. Чикаго-ийн их сургууль, АНУ

Чикаго-ийн их сургууль нь зургаан салбар сургууль, нийт 13'486 суралцагчидтай бөгөөд 1890 онд байгуулагдсан хувийн их сургууль юм. Тус сургууль Иллинойс мужийн Чикаго хотод байрладаг ба 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын  жагсаалт-ын 10-рт, дэлхийн хамгийн итгэмжит, нэр хүндтэй их сургуулиудын 9-рт 27.2 оноогоор шалгарчээ. Сургуулийн албан ёсны сайтаар зочлохыг хүсвэл энд дараарай.


8. Йелийн их сургууль, АНУ

АНУ-ын 5 ерөнхийлөгч, Нобелийн 49 шагналтан суралцан төгссөн тус их сургууль нь хууль, нийгмийн чиглэлийн сургалтаараа дэлхийд тэргүүлдэг билээ. Йелийн их сургууль нь 1701 онд байгуулагдсан хувийн их сургууль бөгөөд нийт 11,946 суралцагчидтай, найман салбар сургуультай ажээ. Тус сургууль нь Коннектикут мужийн Нью-Хейвен хотод оршдог ба 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын  жагсаалт-ын 12-рт харин дэлхийн хамгийн итгэмжит, нэр хүндтэй сургуулиудын 8-рт 35.8 оноогоор эрэмбэлэгджээ. Сургуулийн албан ёсны сайтаар зочлохыг хүсвэл энд дараарай.


7. Принстоны их сургууль, АНУ

Нью-Жерси мужийн, Принстон гэх чимээгүй хотод орших тус сургууль нь долоон салбар сургууль, 7925 суралцагчидтай юм. 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын  жагсаалт-ын 7-рт, дэлхийн хамгийн итгэмжит, нэр хүндтэй их сургуулиудын мөн 7-рт 38.5 оноогоор шалгарчээ. Сургуулийн албан ёсны сайтаар зочлохыг хүсвэл энд дараарай.


6. Калифорнийн их сургууль буюу Беркли, АНУ

Тус сургууль нь 1868 онд байгуулагдсан бөгөөд нийт 34834 суралцагчидтай юм. Улсын төсвөөр санхүүждэг Калифорнийн их сургууль нь найман салбар сургуультай ба Калифорни мужийн, Сан-Франциско хотод байрладаг. 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын  жагсаалт-ын 10-рт Чикагогийн их сургуулийн хамт эрэмбэлэгдсэн бол дэлхийн хамгийн итгэмжит, нэр хүндтэй их сургуулиудын 6-рт 60.3 оноогоор шалгарчээ. Тус сургуулийн албан ёсны сайтаар зочлохыг хүсвэл энд дараарай.


5 . Оксфордын их сургууль, Их Британи

Англи улсын Оксфорд хотод байрладаг тус их сургууль нь судалгаа, шинжилгээний ажлаараа дэлхийд  тэргүүлдэг билээ. Англи хэлтнүүдийн хамгийн эртний их сургууль гэж өргөмжлөгддөг Оксфордын их сургууль нь 900 жилийн өмнө үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг баталгаа олдсон байдаг байна. Нийт 19718 суралцагчид, найман салбар сургуультай юм. 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын  жагсаалт-ыг тэргүүлсэн бөгөөд 69.1 оноогоор дэлхийн хамгийн итгэмжит, нэр хүндтэй их сургуулиудын 4-рт Кембрижийн их сургуулийн хамт эрэмбэлэгдлээ. Сургуулийн албан ёсны сайтаар энд дарж зочлоорой.


4 . Кембриджийн их сургууль, Их Британи

Англи хэлтнүүдийн хоёр дахь хамгийн эртний сургууль гэгддэг, 1209 онд онд байгуулагдсан тус сургууль нь эрүүл мэнд, анагаахын ухааны судалгааны ажлаар дэлхийд тэргүүлдэг. Нийт 18605 суралцагч, найман салбар сургуультай бөгөөд Англи улсын, Кембридж хотод байрладаг юм. 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын  жагсаалт-ын 4-рт, дэлхийн хамгийн итгэмжит, нэр хүндтэй их сургуулиудын  мөн 4-рт 69.1 оноогоор эрэмбэлэгдсэн байна. Сургуулийн албан ёсны сайтаар энд дарж зочлоорой.


3 . Стэнфорд-ийн их сургууль, АНУ

Калифорнийн сенатч Л.Стэнфорд өөрийн гэргийн хамт, хүүгийнхээ дурсгалд зориулан Харвардын их сургуульд танхим нээж өгөхийг хүссэн ч татгалзсан хариу авч, өөрсдөө их сургууль байгуулсан нь одоо дэлхийн шилдгүүдийн нэг болсон түүхтэй билээ. Тус сургууль нь Калифорни мужийн Пало-Альто хотод байрладагбөгөөд АНУ-ын хамгийн том кампус (оюутны хотхон)-той их сургууль юм. Нийт 15658 суралцагч, долоон салбар сургуультай 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын  жагсаалт-ын 3-рт, дэлхийн хамгийн итгэмжит, нэр хүндтэй их сургуулиудын жагсаалтад мөн 3-рт 76.2 оноогоор жагссан байна. Сургуулийн албан ёсны сайтаар энд дарж зочлоорой.


2 . Массачусетсийн Технологийн Институт, АНУ

Байгаль, нийгмийн ухааны салбар сургуулиудаараа дэлхийд тэргүүлэгч тус сургууль нь 1861 байгуулагдсан, хувийн их сургууль юм. МТИ нь Массачусетс мужийн Кембридж хотод байрладаг. Нийт 11192 суралцагч, найман салбар сургуультай, 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын  жагсаалт-ын 5-рт, дэлхийн хамгийн итгэмжит, нэр хүндтэй их сургуулиудын жагсаалтад 80.2 оноогоор 2-рт эрэмбэлэгджээ. Сургуулийн албан ёсны сайтаар зочлохыг хүсвэл энд дараарай.


1 . Харвардын их сургууль, АНУ

Нобелийн 45 шагналтан, АНУ-ын найман ерөнхийлөгч Харвардын их сургуулиас “төрөн" гарсан бөгөөд АНУ-ын хамгийн анхны их сургууль гэгддэг тус сургууль нь 1636 онд байгуулагджээ. Харвардын их сургууль нь Массачусетс мужийн Кембридж хотод байрладаг бөгөөд нийт 19890 суралцагч, найман салбар сургуультай. 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын  жагсаалт-ын 6-рт харин, дэлхийн хамгийн итгэмжит, нэр хүндтэй их сургуулиудын жагсаалтыг 100 оноогоор тэргүүлжээ. Сургуулийн албан ёсны сайтаар зочлохыг хүсвэл энд дараарай.

Жагсаалтыг бүрэн эхээр нь энд дарж үзээрэй.

#world #high school