АНХААР: Гадаа +25 градус үед машин дотор 45-55 градус болдог


Сондор | YOLO.MN
2017-06-29


Энэ долоо хоногт +30 градус давж хална гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээд буй.

Эдгээр өдрүүдэд автомашиндаа бага насны хүүхэд, дүүгээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Учир нь зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гадаа орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг.

Жишээлбэл, гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул бага насны хүүхдийг автомашиндаа үлдээхгүй байхыг анхааруулж байна.
 

#summer #week