Элсэлтийн шалгалтын материалыг засаж дуусчээ


Оюука | YOLO.MN
2017-06-28

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 18-ны өдөр дууссанаас хойш Боловсролын үнэлгээний төв шалгалтын материалыг засах ажлыг эхлүүлсэн. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

-Элсэлтийн шалгалтын материалыг засах ажил хэдэн хувьтай явна вэ?
-Шалгалтын материалыг засаж дууссан. Одоо шалгуулагчдын гэрээний хуудсыг хариултын хуудастай тулгаж, батламж хуудсыг хэвлэх ажил явагдаж байна. Дараа нь батламж хуудсыг сургуулиуд руу хүргүүлэх юм.

-Шалгалтын дүнг хэзээ танилцуулах вэ?
-Өмнө нь мэдээлж байсанчлан Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn вэб сайтад дүн оноог нийтэлнэ. Шалгуулагчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч дүнгээ харах боломжтой гэв.

#Student #Exam #ЭЕШ