“Улаанбаатар Элит”-ийн сурагчид ОЛОН УЛСЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ тэмцээнд оролцоно


Бизнес мэдээ | YOLO.MN
2017-06-27

Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн сурагчид БНСоциалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотод зохиогдох “World Scholar’s Cup” олон улсын мэтгэлцээний тэмцээнд оролцохоор мордлоо.

Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль “World’s Scholar’s Cup” тэмцээний бүс нутгийн арга хэмжээг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттайгаар зохион байгуулсан юм. Тус уралдаанд өндөр амжилт гаргасан сурагчид “World Scholar’s Cup” олон улсын мэтгэлцээний тэмцээний шигшээ шат болох Ханой, Афин, Кэйптаун хотуудад болох дэлхийн хэмжээний раундаас дурын раундад оролцох эрхийг олж авсан билээ.

Үүний хүрээнд Улаанбаатар Элит олон улсын сургуулийн сурагчид 2017 оны зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд Ханой хотод болох “World Scholar’s Cup” олон улсын мэтгэлцээний тэмцээний дэлхийн хэмжээний раундад 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван баг болон Монгол улсыг төлөөлөн оролцоно.

Энэ жил 3 тивд зохиогдох дэлхийн хэмжээний арга хэмжээнд 50 гаруй орны 5000 орчим ирээдүйн сэтгэгч, манлайлагч нар нэг дор цугларан эрдэм мэдлэгээрээ өрсөлдөхөөс гадна харилцан суралцаж, нөхөрлөж, дэлхийн иргэн болон төлөвших юм.

Дээрх гурван хотод болох дэлхийн хэмжээний раундаас шалгарсан баг сурагчид 2017 оны 11-р сард АНУ-ын Йелийн их сургууль дээр зохиогдох Аваргын төлөөх тэмцээнд оролцох эрхийг олж авна. Баг сурагчид асуулт хариулт, мэтгэлцээн, ганцаарчилсан, эсээ бичлэгийн төрлөөр өрсөлдөх юм.

#International #UBElite #School