Усан сэлэлтийн төвүүдийн ХАЯГ БАЙРШИЛ, ҮНЭ ХАНШ


Э.Цовоо | YOLO.MN
2017-06-27

Хүүхдүүд бидний хүсэн хүлээдэг зуны улирал ирчихсэн шүү дээ. Зун цагаа зугаатай мөн өөртөө ашигтайгаар өнгөрөөх хэрэгтэй. Мөн халуун зуны өдрүүдэд нозоороод хэцүү байвал сэрүүцэх нэг арга бол мэдээж усанд сэлэлт билээ. Тиймээс хүүхдүүд та бүхэндээ зориулан Улаанбаатар хот дахь усан сэлэлтийн төвүүдийн үнэ байршлын талаар мэдээлэл хүргэж байна.

 

1. Гранд усан сэлэлтийн газар:
Энэхүү усан сэлэлтийн газар нь Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн эцэст байдаг. Мөн сарын төлбөр нь:
Том хүн-185,000₮
Хүүхэд-150,000₮
Холбогдох утас: 75754884


2. Виста усан сэлэлтийн газар:
Виста усан сэлэлтийн газар нь Хан-Уул дүүргийн 11-р хороо Bella Vista Town-д байрладаг.
Төлбөр нь сарын-350,000₮
Холбогдох утас: 77202224


3. Орчлон усан сэлэлтийн газар
Баянзүрх дүүрэг 6-р хороо 21-р сургууль, Хүүхэд залуучуудын төвийн замын хойд талд байрладаг.
Сарын-180,000₮
Холбогдох утас: 354327


4. New Center Plaza дахь усан сэлэлтийн газар:
Сүхбаатар дүүргийн Баянгол зочид буудлын урд байрладаг.
Төлбөр нь сарын-180,000₮
Холбогдох утас: 331110


5. Баянзүрх дүүргийн усан сэлэлтийн газар:
Баянзүрх дүүрэгт байрлах уг газрын төлбөр нь:
Том хүн-100,000₮
Хүүхэд-90,000₮
Холбогдох утас: 7000-8006


6. SS club усан сэлэлтийн газар:
Хан-Уул дүүрэгт байрлах уг газар нь “Оргил Рашаан Сувилал”-ын хажууд байдаг.
Төлбөр нь нэг удаа-20,000₮ байдаг ажээ.
Холбогдох утас: 342269


7. Аянчин усан сэлэлтийн газар:
Байршил нь 4-р хороолол Модны хоёр, Номуун эмнэлэгийн чанх урд Аянчин зочид буудал. Төлбөр нь:
Том хүн-60,000₮
Хүүхэд-40,000₮
Холбогдох утас: 99668442


8. Сонгино хайрхан дүүргийн усан сэлэлтийн газар:
Сонгино хайрхан дүүрэг, Хархорины дараагийн буудал 32-р буудалд байрших усан сэлэлтийн газрын төлбөр нь:
Том хүн-78,000₮
Хүүхэд-54,000₮
Холбогдох утас: 77171167


9. Aqua усан сэлэлтийн газар:
Чингис зочид буудлын нэгдүгээр давхарт байрладаг ба төлбөр нь:
Том хүн-150,000₮
Хүүхэд-100,000₮
Холбогдох утас: 70000099


10. Энхийн төлөө цогцолбор усан сэлэлтийн газар:
Сүхбаатар дүүргийн 19-р хороонд байрладаг ба төлбөр нь:
Том хүн нэг цаг-10,000₮
хүүхэд нэг цаг-5,000₮.
Холбогдох утас: 70108010


11. Төв усан сэлэлтийн газар
Сүхбаатар дүүргийн 8-хорооны залуучуудын өргөн чөлөөнд байрладаг. Төлбөр нь Сард 7 хоногт 2 удаа:
Том хүн-80,000₮
Хүүхэд-64,000₮
7 хоногт 3 удаа: Том хүн-120,000₮
Хүүхэд- 96,000₮.
Холбогдох утас: 325386

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн холбогдох утаснаас нь лавлаарай wink

#swimming pool #teenagers