ЗАХИДАЛ: Миний сонирхдог ХӨГЖМИЙН УРСГАЛ найзуудад минь таалагддаггүй


ССҮТөв | YOLO.MN
2017-06-27

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: “Манай кпоп солиот ороод ирлээ, чи кпоп сонсохоо болиорой" гэж хэлсэн

Би саяхнаас эхлэн кпоп сонсдог болсон. Одоо миний хамгийн дуртай зүйл болсон. Гэхдээ найзууд маань намайг шоолох ч юм уу тийм нэг л сонин байдлаар хүлээж авсан.

Сайн байна уу. Намайг Б...гэдэг.12 настай. Одоо гадаадад сурч байгаа. 8-р анги. Эмэгтэй.

Би саяхнаас эхлэн кпоп сонсдог болсон. Одоо миний хамгийн дуртай зүйл болсон. Гэхдээ найзууд маань намайг шоолох ч юм уу тийм нэг л сонин байдлаар хүлээж авсан. Гэхдээ би зүгээр л өөрөө чимээгүй сонсоод явъя гэж бодсон. Кпоп-ыг удаан сонсох тусам илүү сонсоод баймаар, хүндэлдэг хүмүүстэйгээ уулзмаар, ядаж л холоос тоглолтыг нь үзмээр, тийм л үнэнч фэн нь болсон. Тийм фэн нь болсноос хойш найзуудтайгаа чаталж байхдаа хааяа санамсаргүй дуртай одынхоо зургийг явуулдаг тэгэхэд л намайг шоолж сонин болоод л... Тэгэхэд нь үнэхээр уур хүрдэг ч тэвчээд өнгөрдөг. Нэг удаа манай найзууд фэйсбүүк шууд бичлэг хийсэн би тэднийг үнэхээр их санаж байгаа болохоор мэдээж үзсэн. Тэгэхэд намайг үзэж байгааг мэдсэн мөртлөө “Манай кпоп солиот ороод ирлээ, чи кпоп сонсохоо болиорой, кпоп сонсоод юу ч мэдэхээ байсан” гэж хэлсэн. Үнэхээр уур хүрч миний сонирхох зүйл хэнд хамаатайн гэх мэт олон зүйл бодсон. Яагаад Кпоп гэхээр муухай байдаг юм бэ? Та нар ч гэсэн Charlie Puth Selena Gomez Justin Beaber гэх мэт хүмүүсийн олон дуунуудыг сонсдог байж яагаад кпоп-ыг ингээд байгаа юм бэ?? Би найзууддаа зөндөө хэлэхэд дандаа тоглоом болгодог. Би яаж ойлгуулах ёстой вэ? За би асуудлаа бичлээ. Анхны удаа бичиж байна. Асуудлууд гарвал үргэлж захиа илгээж байна. Шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.

ХАРИУЛТ: Хүн бүрт өөр өөрийн онцлог талууд бий

Юуны өмнө бусдын үнэт зүйлсэд халдаж болохгүй гэдгийг мэддэг байгаа чинь сайн хэрэг.

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Юуны өмнө бусдын үнэт зүйлсэд халдаж болохгүй гэдгийг мэддэг байгаа чинь сайн хэрэг. Тэгэхээр тухайн хүний үнэт зүйлсийг хүндэлнэ гэдгийг чиний эргэн тойронд байгаа хүүхдүүд одоохондоо хараахан ойлгоогүй байж магад. Тиймээс энэхүү асуудалд их ач холбогдол өгч анхаарахгүй байхыг хичээцгээе. Яаж вэ гэвэл:

Өөр өөр төрлийн сонирхолтой мөртлөө зарим зүйл дээр санаа нэгддэг найзууд байдаг тул одоо чамайг ойлгохгүй байна гэж бодож байгаа найзуудтайгаа хамтдаа хийж болох зүйл, болохгүй зүйлийг өөрөө ялгаж салгаарай /энэ нь магадгүй дууны талаар ярилцахгүй байх ч юм уу.

Бидний сонирхол тийм өсвөр насан дээр тийм ч тогтвортой бус байдаг. Тиймээс би үүнийг сонсдог гэж тунхаглаад дэмий болов уу.

Эцэст нь зөвлөхөд хүн бүрт өөр өөрийн онцлог талууд бий. Тэдгээр нь зарим хүмүүст таалагдаж байхад, өөр нэгэн бүлгийн хүмүүст таалагдахгүй байх тохиолдол байдаг тул эртнээс иймэрхүү асуудалд мэдрэмтгий байдлаар бус хүн бүрт өөрийн үнэт зүйл бий гэсэн байдлаар хүлээж авч байгаарай. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#music #friends