2023 онд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ


Сондор | YOLO.MN
2017-06-23

2023 онд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрэх гэнэ. НҮБ-аас гаргасан хүн амын судалгаанд онцолсноор одоогийн байдлаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их байгаагаас гадна ирэх жил 60-аас дээш насныхны тоо 1 тэрбумд хүрэх аж.

2050 он гэхэд дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувь нь Африкийн суб-Сахарын бүсийн орнуудад хамаарах аж. Учир нь тус бүс нутаг дахь төрөлт дэлхийн бусад бүс нутгаас хавь илүү өндөр байх гэнэ. Үүнд Энэтхэг, Нигери, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Пакистан, Этиоп, Танзани, АНУ, Уганда болон Индонези зэрэг улс тус тус багтжээ.

2050 он гэхэд дэлхийн хамгийн их хүн амтай 20 улсын 7 нь Африк тивийн улс байх гэнэ.

Төрөлтийн үзүүлэлтээр доогуур бичигдэж буй Европын орнуудад цагаачлагчдын тоо нэмэгдэхгүй бол ирэх жилүүдэд Европ тивийн орнуудын хүн амын тоо эрс багасах, Зүүн Европын орнуудад хүн ам 15  хувиар буурах төлөвтэй байна. Үүнд Болгар, Хорват, Латви, Литва, Польш, Молдав, Румын, Серб болон Украин багтжээ.

Судалгаанд дурдсанаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их буюу 100 эмэгтэйд 102 эрэгтэй ноогдох ба 60-аас дээш насныхны тоо 2018 онд нэг тэрбум, 2050 онд хоёр тэрбумд хүрэх аж.

Түүнчлэн 15-аас доош насны хүүхдүүд дэлхийн хүн амын 1/4 –ийг эзэлж байгаа аж.

www.theguardian.co.uk

#world #people #2023