ХӨВГҮҮДЭД: Анхны болзоонд анхаарах 8 ЗҮЙЛ


Б.Намуун | YOLO.MN
2017-06-22

Өөрийн таалагддаг охинтойгоо эсвэл удаан харж явсан охинтойгоо анх удаа болзох гэж байгаа бол дараах хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Болзооноосоо хоцорч болохгүй

Болзоонд хоцрох эрх зөвхөн эмэгтэйд л байж болох юм. Учир нь тэдэнд шалтгаан их шүү дээ үсээ янзлахдаа буржийлгах уу шулуун болгох уу, гурван даашинзнаас алийг нь өмсөх вэ, цамц, өмд костюм жинс аль нь дээр вэ, торон трико юу шилэн трико юу гээд л энэ бүхэн таалагдахгүй бол хувцсаа бүгдийг нь тайлж нэг үзнэ нулимс унагаж ч нэг үзнэ. Харин хөвгүүдийн хувьд хоцрох юм бол энэ нь уучлахын аргагүй алдаа юм. Ердөө 20 хүрэхгүй минут л хоцроход л энэ нь нилээн эрсдэл дагуулж хүмүүжилгүй, найдваргүй хүн юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж болох юм.


Урьдчилан төлөвлөх

Болзоонд очихоос өмнө чи бүх зүйлийг нарийн төлөвлөсөн байх ёстой. Итгээрэй ямар ч бүсгүй болзоонд ирэхдээ өнөөдөр бид юу хийвэл зүгээр вэ гэсэн тэнэг асуулт чамаас сонсох дургүй байдаг юм. Бүх зүйлийг чи санаачлах ёстой. Болзсон охиноо хөтлөчихөөд “юу хийх үү хоёулаа хаачих уу” гэж асууж байгаа бол хөвгүүн минь бэлтгэлээ базаахгүй яасан юм бэ?


Санаа тавьж халамжлах

Найз охин чинь өндөр өсгийтэй гутал өмсөөд болзоонд ирчихсэн байхад нь цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж хуучин гудамжуудаар явж чулуун дундуур дэнжигнүүлээд шавар шалбааг дээр уртын харайлт хийлгээд байвал бас хэцүү л дээ. Үдэш орой сэрүүнд чичрээд байхад нь хэнэг ч үгүй хүрэмтэйгээ зогсоод байх нь бас л бүдүүлэг. Гэрт нь хүргэж өгөхгүй ядаж унаанд суулгаж өгөлгүй “За дэгдчих” гэж л болдоггүй юм шүү дээ.


Идэхэд эвтэйхэн хоол сонгох

Далавч, хавирга гэх мэт гар завааруулдаг, идэхэд хэцүү хоол сонгох нь анхны болзоонд хориотой зүйл. Соус амтлагч зэрэг шингэн нялцгай зүйлс мэрж байх үед чинь эрүүн дээр чинь түрхэгдээд заваан харагдвал нилээн хэдэн оноо алдах болно. Ялангуяа цэвэрч нямбай охид бол иймэрхүү зүйл харвал боломж л гарвал зугтаад алга болох байх шүү. Магадгүй чи ийм хоол цэвэрхэн идээд сурсан байлаа ч хөөрхий найз охин чинь яаж идэх учраа олохгүй амаа жижигхэн нээж бага багаар зажлах гэж зовох л байх.


Хэт онгироо байх хэрэггүй

Лекцийн танхимд байгаа багш шиг л бүхэл өдөржин ганцаараа яриад байж болохгүй. Нөгөө охиноо яриулах боломж гаргаж, юм асууж, хөгжилтэй зүйлс ярьсан ч болно. Өөрийгөө хэт дөвийлгөөд магтаад байх нь охидод таалагддаггүй. Хажуугаар зөрсөн хүмүүсээ мөрлөөд уурлаж хэрэлдээд эсвэл шүлсээ хаях талаар бодоод ч хэрэггүй.


Хуучин найз охиноо дурсахгүй байх

Анхны болзоонд очихдоо хуучин найз охиныхоо тухай мартах хэрэгтэй өнөөдөр чиний түүх цагаан цаас шиг байх ёстой. Хуучин харилцаагаа яриад байх нь мэдээж сайн зүйл биш. Тэгээд ч түүний талаар дурсах нь уулзаж буй охиноо үл хүндэтгэж байна гэсэн үг.


Утсаа март

Оройн зоогонд ирэхдээ утсаа унтраах нь зүйтэй. Энэ үйлдлийг чинь баглаа цэцэг авчирснаас илүү үнэлэх болно. Эсвэл унтраахыг хүсэхгүй бол дууг нь хаагаарай. Ярилцаад сууж байхад утас чинь дуугарвал нэн чухал, яаралтай дуудлага биш л бол тасалчих. Тэгээд болзооны дараа эсвэл түүнийг ариун цэврийн өрөө орсон хойгуур ярьж болно шүү дээ. Мөн хамт алхаж байхдаа нэг чихэндээ ч чихэвч битгий зүүгээрэй. Үнэхээр дуу сонсмоор байвал хамт сонсож яагаад болохгүй гэж.


Болзоог сайхан төгсгө

Түүнд таалагдах сайхан үгийг хэлээрэй. Та хоёр гэр гэр лүүгээ харьсны дараа түүн рүү сайхан үгтэй зурвас явуул. Охид жижиг зүйлд ч их баярладаг. Чиний зурвасыг скрийншот хийж аваад хадгална гэдэгт итгэлтэй байна.

Амжилт хүсье хөвгүүн минь smiley


Найз хөвгүүний чинь анхны болзоондоо гаргаж байсан алдаа болон хөгжилтэй явдлын талаар сэтгэгдлээр үлдээгээрэй

Дараагийн удаад бид анхны болзоонд юуг анхаарах талаар охидод зориулсан зөвлөгөөг хүргэх болно. wink

#boy #first #date