Тэд АЛДАРТАЙ болохоосоо өмнө ЯМАР АЖИЛ хийж байсан бэ?


Аска | YOLO.MN
2017-06-21

Бид бүгдийн мэдэх Холливудын алдарт дуучид, жүжигчид маань тэрхүү алдрын зам өөд явахаас өмнө амьдралын хатуу хөтүүг даван туулж зарим нь бүр өдрийн хоолоо арай ядан залгуулж байсан гэдэгт та бүхэн итгэх үү? Тэгвэл амжилтад хүрэхээс өмнө хүн ямар ч замыг туулах тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй гэдгийг сануулах зарим оддын түүхийг хамтдаа сөхье.

1. Мадонна
Попын хатан хаан гэгдэх Мадонна маань нэгэн үе Нью Йорк хотын Данкины нарийн боовны газар кассчинаар ажиллаж байсан түүхтэй.


2. Бред Питт
Холливудын алдарт жүжигчин Бред Питт нэгэн цагт Миссуригийн Их Сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан байсан бөгөөд тэрээр жүжигчний карьерийг хөөхийн тулд сургуулиа хаян нэгэн зоогийн газар бүжигчнээр ажиллаж байрныхаа түрээсийг төлдөг байсан гэнэ.


3. Речил МакАдамс
Речил МакАдамс өсвөр насандаа Мак Доналдс түргэн хоолны газар 3 жил тасралтгүй ажиллажээ.“Яг үнэндээ би тийм ч сайн ажилтан байгаагүй. Нэг өдөр би жимсний шүүс шахагч хагалж байсан удаатай шүү” хэмээн хөгжилтэйгөөр дурсаж байжээ.


4. Гвен Стефани
Сая сая шүтэн бишрэгчтэй дуучин Гвен Стефани ахлах сургуульд сурч байхдаа Дейри Квин түргэн хоолны газар зайрмаг зардаг байсан гэнэ. Тэрээр алдарт No Doubt хамтлагаа анх үүсгэн байгуулахдаа ч Дейри Квиний хоёр ажилтанг авсны нэг нь түүний ах болох Эрик Стефани байж.


5. Бейонси
Алдарт Бейонсын ээж Тина нэгэн цагт үсчин гоо сайхны газар ажиллуулдаг байсан бөгөөд Бейонс тэнд үсчнээр ажилладаг байсан гэнэ.


6. Жулия Робертс
Бидний хайртай жүжигчин Жулия Робертс нэгэн цагт Баскин Роббинсын амттаны газар ажиллаж үйлчлүүлэгчдэд амттанаар үйлчилдэг байсан байна. Тэр бүү хэл АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама ч тэнд ажиллаж байсан түүхтэй гээч.


7. Хью Жакман
Тэрээр нэгэн цагт Английн нэгэн дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байжээ.


8. Николь Кидман
Үзэсгэлэнт Николь Кидман Холливудын кино од болон гялалзахаасаа өмнө 17-хон настай өсвөр насны охин байхад ээж нь хөхний хорт хавдраар өвчилж тэрээр сургуулиасаа завсардахад хүрчээ. Николь гоо сайхны газар массажистаар ажиллаж гэр бүлээ тэжээн ээжийнхээ эмчилгээний зардлыг төлдөг байжээ. Охиныхоо ачаар ээж нь өвчнөөсөө бүрэн илааршчээ. “Надад алдар нэр, кино урлагийн ажлаас илүүтэйгээр хүмүүсийн амь насыг аварч аливаа асуудлыг шийдвэрлэх ажил чухал байдаг” хэмээн Николь Кидман нэгэн удаа ярьжээ.

 


9. Жони Депп
Жони Депп нэгэн үе бал харандаа зэрэг бичгийн хэрэгсэл зардаг байсан байна. Нэгэн өдөр тэрээр Николас Кейжтэй танилцсанаар амьдрал нь тэр чигтээ өөрчлөгдсөн нь энэ юм.


10. Женнифер Анистон
Алдарт жүжигчин Женнифер Анистон жүжигчин болох гараагаа эхлэхээс өмнө нэгэн компанид борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байжээ.

#surprising #job