Энэ зуны оймсны тренд “SUPER NO SHOW” буюу ил харагддаггүй онцлогтой


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-06-20

Саяхныг хүртэл урт цагаан оймсон дээр түрүүг нь эргүүлсэн бариу өмд моодонд орж бичигтэй, бичиггүй, хээтэй, хээгүй гээд янз бүрийн цагаан оймснууд хувцасны шүүгээгээр дүүрсэн билээ.

Тэгвэл 2017 оны хавар, зуны тренд болох “ил харагддаггүй” буюу “super no show” оймсийг өсвөр үеийнхэн, залуус илүүд үзэх болжээ. Учир нь хөлийн түрий барихгүй эвтэйхнээс гадна гуталны цаанаас харагдахгүй давуу талтай юм.

Хөл нүцгэн юм шиг харагдуулах энэхүү оймсыг томоохон зах, худалдааны төвүүдээс худалдан авах боломжтой. wink

#summer #fashion #trend