Минжи 2ne1 хамтлагаас яагаад гарахаар болов?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2016-04-05

YG энтертаймент: Бид түүнийг орлох гишүүн авахгүй

2ne1 хамтлагийн дуучин Минжи (Minzy) хамтлагаасаа гарч байгаа гэдгийг YG энтертайментаас албан ёсоор мэдэгджээ.

Тус мэдэгдэлдээ “2ne1 хамтлагийн фэнүүдэд удаан хугацааны дараа ийм мэдээ дуулгаж байгаад уучлаарай.  2ne1 хамтлагийн хамгийн залуу гишүүн Минжи цаашид уг хамтлагийн нэг хэсэг байхаа больсон гэдгийг албан ёсоор мэдэгдье. YG-тай хийсэн 2ne1 хамтлагийн гэрээ 2016 оны тавдугаар сарын 5-нд дуусна. Бид өнгөрөгч хоёрдугаар сард уг хамтлагийн гишүүдтэй уулзаж гэрээгээ шинэчилсэн. Хэдий тийм боловч хамтлагийн гишүүн Минжигийн зорилт биднийхээс өөр байсан тул гэрээгээ сунгахгүй гэж мэдэгдсэн”  хэмээжээ.

Мөн нэмээд “Үлдсэн гурван гишүүн гэрээгээ сунгасан тул тэд фэнүүддээ энэ зун шинэ уран бүтээлтэй эргэн ирэхэд бэлдэж байгаа. Бид Минжиг орлох гишүүн авахгүй” гэж мэдэгджээ.

Минжи хамтлагаасаа яагаад гарснаа тайлбарлаагүй бөгөөд фэнүүдийн үзэж буйгаар энэ нь YG-ийн буруу бодлоготой холбоотой юм.

2ne1 хамтлагаас Бум (Bom) завсарлага авч, Сиэл (CL) өөрийн соло уран бүтээлд орж, Дара (Dara)  вэбдраманд тоглож, зөвхөн Минжи л ганцаарчилсан үйл ажиллагаанд оролцоогүй үлдсэн юм. Мөн өнгөрөгч онд Сиэл АНУ-д соло уран бүтээл хийнэ гэсэн мэдээллийн дараа Минжи инстаграмдаа “Юмс өөрчлөгддөг, хүмүүс өөрчлөгддөг, газар  өөрчлөгддөг, найзууд  өөрчлөгддөг, карьер ч өөрчлөгддөг, эдийн засаг ч өөрчлөгддөг... гэхдээ бурхан хэзээ ч өөрчлөгддөггүй” гэж бичсэн байна. 

@minzy21mz гэх инстаграмынхаа нэрний 21 буюу 2ne1 гэсэн хэсгийг хасаж @_minzy_mz болгосон нь фэнүүдийнх нь дунд маш их шуугиан тарьсан билээ.

Тухайн үед 2ne1 хамтлаг тарна гэх цуу яриа гарсан ч энтертайментаас үгүйсгэж “ Тэд хэзээ ч салахгүй” гэж мэдэгдэж байсан юм. Харамсалтай нь үгүй бололтой...

 

#2ne1 #Band #Minzy #CL