"ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД" кино зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ


Сондор | YOLO.MN
2017-06-19

Эрийн гурван наадам бол Монголчуудын зуун дамжсан гүн уламжлал билээ. Сумандаа хамгийн сайн уяач гэгдэх Болд хүрэн морио унуулахаар Дамбийгийн гурван хүүгийн ууган нь болох Доржийг ааваас нь гуйна...

Монгол, АНУ, Туркийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Чингисийн хүүхдүүд" кино тун удахгүй буюу зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ. Кино зохиол, зураг авалтыг "Mongol Film Group", "Mongus Pictures" хариуцан ажилласан байна.

Зураг авалтаа Архангай аймгийн Цэнхэр суманд хийсэн бөгөөд найруулагчаар Д.Золбаяр, продюсераар p.g.a Д.Ангараг, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажиллажээ.

Дүрүүдэд Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар тоглосон байна.

Зураг авалтын дараах ажлыг АНУ-ын "EFilm" компани гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн кино зах зээлд гаргахаар бүтээсэн энэ кино АНУ-д гаргах “General Audience” буюу "бүх насныхан" ангилалд багтсан байна. Нэг тэрбум 200 сая төгрөгийн төсвөөр боссон энэ бүтээлийг "Paramount Pictures", "California Pictures" компаниуд олон улсад цацаж байгаа ажээ.

#Genghischildren #movie