ЗАХИДАЛ: Миний сайн ХӨВГҮҮНТЭЙ найз минь ЧАТАЛДАГИЙГ олж мэдлээ


ССҮТөв | YOLO.MN
2017-06-16

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Намайг сайн гэдгийг мэдсэн хэрнээ надад юу ч хэлээгүй

Би нөгөө бүлгийнхээ нэг хөвгүүнд сайн болсон юм. Найзууддаа  хэлсэн, тэд  нар ч эерэгээр хүлээж авсан. Хааяа хажуугаар нь зөрөхөөр '' aaя, оое'' гэцгээгээд л...

Сайн байна уу? Би одоо 10-р ангийн сурагч. Би нөгөө бүлгийнхээ нэг хөвгүүнд сайн болсон юм. Найзууддаа  хэлсэн, тэд  нар ч эерэгээр хүлээж авсан. Хааяа хажуугаар нь зөрөхөөр '' aaя, оое'' гэцгээгээд л... Харин нэг өдөр би найзынхаа гар утсыг нь оролдож байгаад зураг руу нь орсон чинь миний сайн болсон хөвгүүний зургууд байсан, тэр ч бүү хэл түүний дүү ээж аав гээд л янз бүрийн зургууд нь байсан. Найз маань миний сайн болсон хөвгүүнтэй байнга чаталдаг гэдгийг олж мэдсэн. Бүүр дандаа нэг нэгэн рүүгээ өөрсдийнхөө зургийг явуулдаг. Хамгийн гол нь тэр надад юу ч хэлэхгүй, надаас нуугаад байх юм. Нөгөө найз маань ч гэсэн тэднийг тийм дотно чаталдаг гэдгийг мэдсэн хэрнээ надад юу ч хэлээгүй. Би одоо яах ёстой вэ? Найз маань тэр хөвгүүнд намайг сайн гэдгийг хэлсэн байх вий гэхээс санаа зовж байна.  Бас хоёр найзыгаа үзэн ядах сэтгэл төрөөд байх юм. Би яах ёстой вэ? Надад зөвлөгөө маш их хэрэгтэй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй

Гэхдээ бухимдалтай байдлаар шууд асуухаасаа өмнө хоёр найзыгаа хамтдаа суугаад ярилцах уу? гэж эелдгээр асуугаарай.

Сайнбайна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Захиа илгээсэнд баярлалаа. Яагаад чамаас энэ тухай нуусан гэдгийг асуугаад үзэх хэрэгтэй.  Гэхдээ бухимдалтай байдлаар шууд асуухаасаа өмнө хоёр найзыгаа хамтдаа суугаад ярилцах уу? гэж эелдгээр асуугаарай. Хариулт авахыг хүсэж байгаа бол асуултаа тайван эелдэг байдлаар эхлүүлээрэй. Эс бөгөөс чи хүссэн үр дүндээ хүрэхгүй шүү. Мөн өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Нэг талаас найзууд чинь чамайг гомдоочих вий гэж бодсоноос болж нуусан ч байж магадгүй. Өөрийгөө энэ үүсээд байгаа асуудлыг ойлгохыг хичээж байгааг илэрхийлэхээ мартав. Чамд үүсээд байгаа энэ бүх ойлгомжгүй байдлыг найзуудтайгаа ярилцаж үзэхээс нааш мэдэх боломжгүй болов уу. Тиймээс ярилцаад үзэхийг зөвлөж байна.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#friends #love #chat