ЭЕШ: Хоцорсон 24, бичиг баримтын зөрчилтэй 19 хүүхэд шалгалтаа өгөөгүй


Сондор | YOLO.MN
2017-06-15

Элсэлтийн eрөнхий шалгалт өчигдөр 12.00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн.

Өчигдөр Монгол хэл бичгийн шалгалтыг 38750 хүүхэд өгөх ёстойгоос 30170 хүүхэд хамрагджээ. Өөрөөр хэлбэл 98.5 хувь нь шалгалтаа өгсөн байна.

Нийт 580 хүүхэд хамрагдаагүй бөгөөд 24 нь хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй учраас оруулаагүй бол үлдсэн хүүхдүүд ирээгүй байна.

ЭEШ өнөөдөр англи хэлний шалгалтаар үргэлжилж байгаа бөгөөд нийт 10 хичээлээр шалгалт авах юм.

Боловсролын үнэлгээний төв долдугаар сарын нэгэнд эцсийн дүнгээ гаргаж өөрийнхөө албан ёсны сайтаар олон нийтэд мэдээлнэ гэж тус байгууллагаас мэдээлэл хийлээ.

#ЭЕШ #teenagrs