Энэ сард нээлтээ хийх Холливудын КИНОНУУД


Аска | YOLO.MN
2017-06-14

ВВС дараах онц сонирхолтой кинонуудыг нээлтээ хийх гэж байгааг зарлажээ.

1. Гайхамшигт бүсгүй (Wonder Woman)

Гол дүрд Гал Габотын тоглосон энэхүү адал явдалт кино нь  6-р сарын 1-нээс нээлтээ хийсэн бөгөөд эмэгтэй супер баатрыг сүүлийн 12 жилд харуулсан анхны бүтээл болсноор их онцлогтой юм. “Гайхамшигт бүсгүй” одоогоор бокс-оффыг тэргүүлээд байгаа билээ.

2. Миний үел Речил (My Cousin Rachel)

Ноттин Хилл киноны зохиолч, найруулагч “Миний үеэл Речил” киног 1951 оны Дафне Ду Муригийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Энэхүү кинонд нэгэн Англи залуу өөрийнх нь асран халамжлагчийг нь хөнөөсөн хэмээн бодож буй үеэл бүсгүйдээ хайртай болсноор үйл явдал хэрхэн өрнөхийг та бүхэн харах болно.

3. Муми (The Mummy)

Алдарт жүжигчин Том Крузын тоглосон Муми кинонд Мумигийн дүрд эмэгтэй хүн тоглосноор илүү онц сонирхолтой үйл явдалтай болсныг дэлгэцнээ аль хэдийнэ гараад эхэлсэн уг бүтээлээс та бүхэн харж болно.

4. Уитни: Би өөрөөрөө байж чадах уу? (Whitney: Can I be me?)

Кино бүтээгч Ник Брумфилд энэхүү киногоо бүтээхдээ алдарт дуучин Уитни Хьюстоны 1999 оны аялан тоглолтын үеэр хийгдсэн хэний ч урьд өмнө нь үзэж хараагүй видео бичлэг, яриа, ярилцлагуудыг ашиглажээ. Мөн ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэй нь ярилцаж цуглуулсан бүх мэдээллээр Уитни Хьюстоны амь амьдрал, дотоод ертөнцийг нь харуулах зорилгоор энэхүү киног бүтээсэн байна. “Хичнээн гайхамшигтай хүн болохыг та бүхэн өөрсдөө харах болно” хэмээжээ.

5. Гэр (The House)

Андрю Ж Кохений найруулсан энэхүү инээдмийн кинонд нэгэн гэр бүл охиныхоо коллежийн төлбөрийг үрэн таран хийсний дараагаар гэрийнхээ хонгилын давхартаа нууцаар казино ажиллуулснаар үйл явдал хэрхэн хөгжилтэйгээр өрнөхийг харах болно.

Бокс-оффын дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоорой. wink

#Hollywood #Movie