ЗУНЫ АМРАЛТ: АНГЛИ ХЭЛНИЙ болон ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН сургалтууд


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-06-14

Чи энэ зуны амралтаар юу хийж өнгөрүүлэх гэж байна вэ? Зун бол амралт бус өөрийгөө хөгжүүлж бусдаас тасран холдох боломж гэж бодох хэрэгтэй гэдгийг хүүхэд бүр л ярих болсон. Тиймээс энэ зуны амралтаар оюуны болон хувь хүний хөгжил, гадаад хэлээ сайжруулахад чинь туслах сургалтын төв, дугуйлангуудыг санал болгож байна.

Англи хэл суралцаж, түвшингээ ахиулах

“СОНДОР ХИЛЭН” СУРГАЛТЫН ТӨВ

Англи хэлний дүрмийг яриатай холбон, хэрэглээ талд нь голлон, өдөр бүр унших, бичих, ярих, сонсох чадваруудыг хөгжүүлэхийн зэрэгцээ  англи хэлийг хэрхэн сурах зөвлөгөө байнга өгдөг. Лекц, дадлага хичээл, ганцаарчилсан давтлага, мэдээлэл болон мэдлэг олгодгоороо онцлог болдог “Сондор хилэн”  төвийн зуны  сургалтад сургуулийн сурагчид, оюутан  залуус, англи  хэлний  мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хүн бүхэн хамрагдах боломжтой. Тус төвийн зуны сургалтад бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги, бүтэн өдрийн гүнзгийрүүлсэн анги, хагас өдрийн ярианы анги, эртэч хүмүүст зориулсан өглөөний анги, хүүхдийн анги, оройн цагийн ангиудаас сонгон суралцах боломжтой.
Төлбөр: Цагийн ангиуд 250,000
Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангиуд 450,000


JET SCHOOL of ENGLISH

Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жилийн туршлагатай JET сургалтын төв нь энэ зуны эрчимжүүлсэн сургалт зургадугаар сарын 9-нөөс эхэлсэн. Тус төв нь англи хэлний Дүрмэнд суурилан 100% англи хэл дээр Унших, Сонсох, Ярих, Бичих чадварыг хөгжүүлэх бөгөөд анхан, анхан дунд, дунд, ахисан дунд, гүнзгий түвшний сургалтуудыг явуулдаг. Сургалтын төлбөрийн хувьд 439,900₮-569,900₮ хооронд түвшнээсээ хамаараад өөр өөр төлбөртэй юм. Нэг түвшний сургалт нь 1 сарын хугацаатай, 7 хоногт 4 удаа, өдөрт 6 цаг, нийт 96 цагийн сургалт байдаг. Чи сургалтанд хамрагдахыг хүсвэл 7711-8899 залгаад 1 товчийг даран JET төвтэй холбогдон үнэ төлбөргүй түвшин тогтоох шалгалтанд бүртгүүлээд төвөөс зарлагдсан хугацаанд ирж шалгалтанд хамрагдах боломжтой.
Хаяг: Монгол Улсын Боловсролын Их сургуулийн урд Макс худалдааны төв дотор
Утас: 77118899


TALK TALK ENGLISH 70135135

Хүүхдүүдийн англи хэлний дүрмийг суурилж ярианы чадварыг хөгжүүлдэг тус сургалтын төв нь 1-10 хүртэлх шатны сургалтын элсэлтийг тогтмол авч сургалтыг явуулж байна. 1-р шатлал нь Монгол багштай, 2-10 шатлал нь Америк, Англи багштай. Сургалтын төлбөрийн хувьд 1 шатлал нь 279,000₮. 1 шатлалын сургалт нь ажлын 5 өдөрт 2 цагаар хичээллэдэг бөгөөд 2 долоо хоногийн туршид үргэлжилдэг. Тус төвийн хувьд 1 шатлалын төлбөрийг төлөхөд дараагийн шатлалаа бэлгэнд авах урамшууллыг зарласан байна.
Хаяг: МУИС-ийн Эдийн засгийн байр буюу 4-р байрны хажууд
Утас: 70135135


GLOBE SMART LEARINING CENTER

,Англи хэл ухаалгаар суралцах шийдэл нь нийтдээ хэлний 5 түвшин, түвшин бүр дотроо 4 шатлалтай байдаг. 1 шатлал тус бүр 5 хичээлтэй (iLESSON). Нэг түвшинг дуусгахад дунджаар 3 сар орчим шаардлагатай. Та нэг жилийн дотор бүтэн дөрвөн түвшин ахиж, англи хэлийг богино хугацаанд бүрэн эзэмших боломжтой. Тэгэхээр зуны 3 сарын хугацаанд англи хэлний түвшингээ нэг алхмаар урагшлуулах түлхүүр чамд бий.
Төлбөрийн хувьд iLesson хичээлийн төлбөр 50000₮, Live Speaking буюу ярианы хичээл нь Монгол, Гадаад, Англи багш гэсэн сонголттой, суралцах хэлбэрийн хувьд 1 ангид 1-4 сурагч байхаа суралцагч өөрөө сонгож ярианы төлбөр нь 15000-360000₮-ийн хооронд байдаг. Та хамгийн хямд боломжийг сонгосноор сард 65000₮ байна.
Хаяг: СБД, 6-р хороо, Их Сургуулийн гудамж, АБ Цэнтр, 3-р давхар
Утас: 7734-7734


“TOMUJIN” ЗУНЫ СУРГУУЛЬ

Зуны сургууль нь 9-12 ангийн 60 сурагч шалгаруулж 2017 оны зургадугаар сарын 12-наас найман 7 хоногийн турш үргэлжлэх АНУ-ын их дээд сургуулиудад амжилттай өргөдөл илгээх зорилготой цогц програм юм. Энэ хөтөлбөрийн хичээлийн агуулгад:

• SAT REASONING - АНУ-ын их дээд сургуулиудад ороход шаардагддаг стандартчилагдсан шалгалт бѳгѳѳд сурагчдын их сургуульд ороход бэлэн эсэхийг нь болон ахлах сургуульд яг юу сурсныг нь шалгах зорилготой. Жишээлбэл Харвардын их сургуулийн 2020 онд төгсөх ангийн дундаж оноо нь 1560/1600. Тиймээс манай сурагчид Томүжин Prep-ийн дагуу 72 цаг бэлдэнэ.

• SAT SUBJECT - Тест нь Монголын ЭЕШ-тэй их төстэй. Яагаад гэвэл сурагч Математик, Шинжлэх Ухаан, Түүх, Гадаад хэл гэх зэрэг 20 хичээлээс сонирхсон хичээлийнхээ дагуу сонгон өгдөг. Энэ нь их дээд сургуулиудад зайлшгүй шаарддаг шалгалтын нэг бөгөөд манай сурагч нар Зуны Сургуулийн Математикийн хичээлд хамрагдах бөгөөд Хими, Америкийн Түүх, Физикийн хичээлээс сонгон суралцах юм. 

• TOEFL iBT - Уг шалгалт нь сурагчийн Англи хэлний чадвар бөгөөд профессор найз нартайгаа чөлөөтэй ойлголцож чадах эсэхийг шалгадаг. Ихэнх их дээд сургуулиудын босго TOEFL-ын оноо +100/120 байдаг. Тиймээс сурагчид маань TOMUJIN Prep-н дагуу TOEFL-ын шалгалтанд бэлдэнэ.
• Volunteering + Team Project
• Workshops
•  Essay Writing
• Trips + Fun Events
 • Counseling
• Student Activity

Төлбөр болон тэтгэлэг бусад зүйлсийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Англи хэлний ярианы клубуудэд хамрагдах талаар сонирхож байвал ЭНД дарж мөн мэдээлэл аваарай.

Зуны амралтаараа спортоор хичээллэж бие бялдраа эрүүл байлгаарай. Чи ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. smiley


Хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх

ANDRA ACADEMY

ANDRA Academy нь энэ зуны амралтад зориулж хоёр төрлийн сургалтад хамрагдах боломжийг санал болгож байна.
1.  Загварын болон зөв алхаа гишгээ, хувийн соёлын сургалт анхан болон гүнзгий гэсэн шаттай тус бүрдээ 1 сар хичээллэнэ. Төлбөр 180000₮
2.   Хувь хүний хөгжлийн сургалт – 15-20 насныхан хамрагдах боломжтой. Харилцааны соёл болон илтгэх ур чадвар, багийн ажиллагаа, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүй гэсэн хичээлүүд багтдаг. 3 долоо хоногийн хугацаанд явагддаг. Төлбөр 150000₮  
Хаяг: Тэнгис кино театрын баруун урд талд Шуурхай Зар Оффисын 2 давхарт
Утас: 91006001, 98187978


МОНГОЛЫН СУРАГЧДЫН ХОЛБООНЫ “ӨСВӨРИЙН 333 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ”

Монголын Сурагчдын Холбоо (МХО)-ноос жил бүр явуулдаг Сурагчдын авьяас чадварыг хөгжүүлж, өөртөө итгэлтэй, чадварлаг манлайлагч Монголын нэрийг дэлхийд дуурсгах Өсвөрийн үлгэр жишээ сургагч багшийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт 6-11-р ангийн сурагчид хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд:

  1. Англи хэл
  2. Математик
  3. Сэтгэл судлал
  4. Бүжиг
  5. Гитар
  6. Гар урлал
  7. Зохион бүтээгч
  8. Загвар
  9. Илтгэх урлаг
  10. Жүжиг
  11. Үе тэнгийн боловсрол гэх мэт хичээлүүд мөн, олон төрлийн event-үүдэд зохион байгуулагдана.

Холбоо барих утас: 11-324713, 96360885, 86151508, 99602099


“Монголын оюун ухааны академи”-ийн зуны сургалтад хамрагдах

6-12 ангийн сурагчдын оюун ухаан, ой тогтоолт, сэтгэхүйг хөгжүүлэх энэхүү сургалт нь уураг тархины бүтэц онцлогт тохирсон аргачлалуудаас зааж гадаад хэлний үг, тоон мэдээлэл, нууц үг, код, түүхэн үйл явдал, худалдан авах зүйлсийн жагсаалт, хичээлийн хуваарь, ярих зүйлсийн дараалал санах, газрын зураг зэрэг олон төрлийн мэдээллийг мартахааргүй тогтоон хичээл ном, амьдралдаа үр дүнтэй ашиглах мэдлэг чадвар олгодог сургалт юм.

Ой тогтоолт эсвэл цээж бодолтын нэг шатны сургалт нь хичээлийн жилийн хугацаанд долоо хоногт 2 удаа буюу 12 долоо хоног (3 сар орчим) үргэлжилдэг ба 24 удаагийн хичээл (48 цаг) байдаг бол зуны хугацаанд 5 долоо хоногийн хугацаанд ажлын өдрүүдэд өдөр бүр хичээлийн хоёр цагаар орно. Төлбөр 360000₮
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mastermind.mn сайтаас авна уу.
Утас: 70002266


Номын сангуудад уншигчийн гишүүнчлэлтэй болж ном унших

Ном бол ертөнцийг харах цонх. Тийм ч учраас хүүхдүүд та бүхэн ном их уншиж, оюуны цараагаа нэмэгдүүлэхийг санал болгож байна. Улаанбаатар хотын хувьд үйлчлүүлэх боломжтой номын сангууд:

  • Улаанбаатар хотын төв номын сан
  • Чингэлтэй дүүргийн номын сан
  • Сонгинохайрхан дүүргийн номын сан
  • Баянзүрх дүүргийн номын сан
  • Хан-Уул дүүргийн номын сан
  • Төв номын сан \18 наснаас дээш\
  • Хүүхдийн номын өргөө
  • Хүүхдийн номын ордон
  • Viva City Бяцхан мэргэд

Хотын номын сангуудын талаарх  (хаяг, утас, үнэ ханшны) мэдээллийг ЭНД дарж аваарай.

Харин хөдөө, орон нутгийн хүүхдүүд маань орон нутгийн номын сангийнхаа өөрийн сонирхож буй номуудыг уншиж дуусгах зорилт тавиад одооноос ч эхлэх боломжтой шүү.


Монголын Хүүхдийн Ордон - Хөгжлийн харш

Хүүхэд бүрийн хүслэн болсон Монголын Хүүхдийн Ордон зуны дугуйлангуудын элсэлтээ аль хэдийн авч эхэлжээ. Та бүхэн хүснэгтэд байгаа мэргэжлийн багш нартай холбогдож дугуйлангуудад бүртгүүлэх боломжтой.
 

Дугуйлан

Багш нарын нэрс

Утасны дугаар

1.

Морин хуур

Л. Хүрэлбаатар

99888964

2.

Морин хуур

В. Жаргалсайхан

99817524

3.

Төгөлдөр хуур

Т.Туул

99826796, 310594

4.

Төгөлдөр хуур

Д. Одончимэг

99295997, 253360

5.

Төгөлдөр хуур

М. Мөнгөнцэцэг

91999297

6.

Хийл

Д. Энхжаргал

99797191

7.

Лимбэ

Ч.  Даваажав

96884239, 93134239

8.

Шанз

Д. Саруул

99244440

9.

Ятга

Ж. Сайнбилэг

99044870

10.

Цахилгаан хөгжим

Б. Цацрал

96441066

11.

Ёочин-төгөлдөр хуур

П. Нямсүрэн

91685214

12.

Драм

Ө. Нямсүрэн

99845619

13.

Драм

А. Янжинлхам

93129393

14.

Дуулаач

С. Алтан-Уяа

91196880

15.

Дуулаач

С. Ганчимэг

99188358

16.

Бүжиг

Б. Болортуяа

96662614

17.

Бүжиг

С. Энх-Амгалан

91911347

18.

Шатар

Ш. Батбилэг

96002982

19.

Шатар

О. Мягмардорж

88813208, 77020987

20.

Шатар

Ө. Нямтуяа

89115657

21.

Зураг

Д. Батбаяр

99098237

22.

Математик

Б. Мөнхзолбоо

88097711

23.

Загвар

А. Мандухай

99733043

24.

Англи хэл

Ц. Мөнхтуяа

99226942

25.

Англи хэл

Б. Оюунцэцэг

99088495

26.

Хятад хэл

Ү. Мөнгөнцацрал

99161396

27.

Япон хэл

Ш. Бүжинлхам

99166268

Хэрэв та өөрийн байгууллагын танилцуулга, үнэ ханшийн мэдээллийг YOLO.mn-ээр дамжуулан уншигчдад хүргэхийг хүсвэл yolo@mongolcontent.mn хаяг руу мэйл бичээрэй.

Мөн зуны амралтаа өнгөрүүлэх шинэлэг санааг ЭНД бас ЭНД, ЭНД дарж сонирхоорой. Мөн зуслангуудын ээлжийн хуваарь, үнэ ханшны талаарх мэдээллийг ЭНД-ээс хараарай.  

Үүнээс гадна та бүхэн өөрсдөө шинийг эрэлхийлж хайж олох бүх боломж чиний ГАРТ байгаа гэдгийг санаарай.

YOLO.mn дараагийн нийтлэлээрээ энэ зуны амралтаар хамрагдахыг санал болгож буй “САЙН ДУРЫН АЖИЛ”-уудыг үнэнч уншигчиддаа хүргэх болно.

#summer #trainings #english #person