Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д заадаг болно


Сондор | YOLO.MN
2017-06-13

Ерөнхий боловсролын сургуулиудад Эрүүл мэндийн боловсролын хичээл зааж байсныг 2013 оны хичээлийн жилээс эхлэн зогсоосон.

Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүүхдэд эрүүл мэндийн боловсролыг багаас нь олгох зорилгоор Эрүүл мэндийн боловсролын хичээлийг дунд сургуулиудад заахаар тусгасан.

Энэ дагуу холбогдох яамныхан ерөнхий боловсролын сургуулиудад Эрүүл мэндийн хичээл оруулах бэлтгэлийг ханган ажиллаж байна. “Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө гаргах, сурах бичиг боловсруулах, багш бэлтгэх зэрэг багагүй ажил амжуулах хэрэгтэй байгаа. Харин энэ хичээлийг хэзээнээс зааж эхлэх тухай шийдвэр гараагүй байна” гэж БСШУС-ын яамны мэргэжилтэн Л.Отгонсүрэн ярилаа.

#health #ЕБС