ЗАХИДАЛ: Би “ХАВТГАЙ ЦЭЭЖТЭЙ” гэж дуудуулдаг


ССҮТөв | YOLO.MN
2017-06-13

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Миний үеийн охидын хөх аль хэдийнэ ургачихсан

Учир нь миний үеийн охидын цээж хавтгай биш байх юм. Гэтэл би жижиг хөхнөөсөө болж хавтгай цээжтэй гэж дуудуулдаг.

Намайг А гэдэг. Би дунд сургуулийн сурагч. Гэвч надад нэг асуудал тулгарч, энэ асуудлаасаа их ичих юм. Учир нь миний үеийн охидын цээж хавтгай биш байх юм. Гэтэл би жижиг хөхнөөсөө болж хавтгай цээжтэй гэж дуудуулдаг. Надад туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Том болох тусам бусдын чамайг үнэлэх үнэлэмж гадаад үзэмж байхаа болино

Чамд тохиолдоод байгаа асуудлыг эмч эхлээд хэлж өгөх ёстойг анхаараарай. Хөхний хөгжил хэвийн явагдаж буй эсэх, одоо байгаа байдал хэвийн эсэх дээр ээж эгчтэйгээ хамт эмнэлэгт очоод шалгуулж болно шүү дээ.

Сайн уу. Биеийн үзэмжээс болж өөрийгөө голох нь ялангуяа өсвөр насанд их тохиолддог асуудал юм. Чамд тохиолдоод байгаа асуудлыг эмч эхлээд хэлж өгөх ёстойг анхаараарай. Хөхний хөгжил хэвийн явагдаж буй эсэх, одоо байгаа байдал хэвийн эсэх дээр ээж эгчтэйгээ хамт эмнэлэгт очоод шалгуулж болно шүү дээ. Ихэнх тохиолдолд охидын хөх ургах зэрэг асуудал тэдний өөрсдийн биеийн онцлогоос болоод эрт эсвэл хожуу ч илэрдэг тул санаагаа хэтэрхий зовоох шаардлагагүй. Харин том болох тутамд чамайг үнэлэх, чамайг сайн гэж бодох хүчин зүйл гадаад үзэмж байхаа больж, чиний мэдлэг, чиний чаддаг зүйл, ядаж ганц сайн тоглодог ямар нэг спортын төрөл, урлагийн авьяас, хэлний мэдлэг зэрэг чинь юм шүү. Их сургуулиа төгсөн төгстөл бидний чухал гэж үздэг зүйл гадаад үзэмж байдаг бол түүнээс цаашид чиний өөрийн чадвар л хамгийн чухал нь тул гадаад үзэмжийн хажуугаар дээрхийг хамгийн сайн болгож хөгжүүлээрэй.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#girls #body