ПУСАН хотын үндэсний их сургуулийн элсэлтийн шалгалт УЛААНБААТАР ЭЛИТ сургууль дээр боллоо


Сондор | YOLO.MN
2017-06-08

Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль, Эмпати сургуулиудыг багтаасан Эмпати Ертөнц ХХК болон Пусан хотын Үндэсний Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Пусан хотын Үндэсний их сургуулиас профессор Сангхюн Кимээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүн манай улсад хүрэлцэн ирсэн юм.

Айлчлалын зорилго нь Эмпати Ертөнц ХХК-ийн удирдлагуудтай албан уулзалт хэлэлцээр хийн үйл ажиллагаатай танилцахын хажуугаар Пусан хотын Үндэсний их сургуулийн элсэлтийн шалгалтыг зохион байгуулах явдал байв. Элсэлтийн шалгалтыг 2017 оны 05-р сарын 31-ны өдөр Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль дээр амжилттайгаар зохион байгууллаа. Элсэлтийн шалгалтад 12-р ангийг төгсгөх нийт 34 сурагч орсон бөгөөд сурагчдаас Математик, Англи хэлний шалгалтын хажуугаар ганцаарчилсан ярилцлага авсан билээ. Шалгалтад амжилттай дүн авсан эхний 12 сурагч Пусан хотын Үндэсний Их Сургуульд 100% тэтгэлэгтэйгээр сурах эрхтэй болох юм.

Пусан хотын Үндэсний Их Сургууль нь БНСУ-ын төрийн өмчит их сургуулиудаас чансаагаараа 1-т, БНСУ-ын их сургуулиуд дундаас 3-т, дэлхийн шилдэг 400 сургуулийн жагсаалтад багтдаг их сургууль билээ.




#UBElite #School