Кристиано Рональдо Сири хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасаар байна


Аска | YOLO.MN
2017-06-07
Кристиано Рональдо өөрийн хүүгийн хамт

Алдарт хөл бөмбөгчин Кристиано Рональдо Сири дэх хүүхдүүдэд хандан “Итгэл найдвараа бүү алдаарай” хэмээн мессэж хүргэж байгаа аж. Тэрээр “Дэлхий та нартай минь хамт. Би та нартайгаа хамт байгаа шүү, та бүхнийг хэзээ ч орхихгүй, санаа тавин чадлынхаа хэрээр тусалсаар байх болно” гэсэн урмын үгээ харамгүй хайрласаар байгаа билээ.

Португалийн алдарт хөл бөмөмбөгчин Хүүхдийг аваръя олон улсын байгууллагад маш их хэмжээний мөнгө хандивлаад байгаа бөгөөд тэдгээр хандивын мөнгө нь Алеппо болон Сирийн нутаг дахь хүүхдүүдийн хоол хүнс, эмчилгээ гэх зэрэг хэрэгцээнүүдэд нь зарцуулагдах юм байна.

2011 оноос өдийг хүртэл дайны гал зогсоогүй энэ улс тэр чигтээ үнсэн товрого болж 400 гаруй мянган хүн амь насаа харамсалтайгаар алдаж сая сая айл өрх орон гэрээсээ дайжсан гэсэн тооцоо судалгаа гараад байгаа аж.

Хүүхдийг аваръя байгууллагын Сирийн баруун-хойд бүсийг хариуцсан дарга Ник Финни гуайн хэлж буйгаар “Кристиано Рональдогийн үзүүлж буй тусламж маш олон хүүхдэд хүрэх учир бид бүгд түүнд гүнээ их баярлан талархаж байгаа билээ. Тэрээр хүүхэд багачуудын маань шүтээн болсон авьяаслаг тамирчнаас гадна сая сая хүүхдийн итгэл найдварын үр үндэс нь болоод байгаа юм. Учир нь яг одоо итгэл найдвар гэгч нь Сири дэх хүүхдүүдэд маань юунаас ч илүү хэрэгтэй болоод байгаа”хэмээжээ.

Реал Мадридын алдарт хөл бөмбөгчин маань дэлхий ертөнцийн өнцөг булан бүрийн хүүхдүүдэд үзүүлж байгаа харамгүй тусламж туслалцаагаараа дэлхийн хамгийн буянлаг, сайн үйлстэн тамирчнаар тодроод байгаа юм.

Эх сурвалж. http://www.foxsports.com/

#Cristiano Ronaldo #Syria #childrens