ЗАХИДАЛ: “Яаж ч хичээгээд хичээлдээ сайжрахгүй байх юм”


Сондор | YOLO.MN
2017-03-20

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би хоцрогдолоо арилгаж чадахгүй байна

Одоо хичээгээд хичээгээд бүр юу ч ойлгохгүй, дахиад эхнээс нь үзэх шаардлагатай болоод байна. Хоцрогдол арилгах сургалтанд суусан ч үр дүнгээ өгөхгүй байна. 17 настай Б...

Сайн байна уу, Намайг С гэдэг. Би эрэгтэй, одоо 17 настай, 12-р ангийн сурагч
Би гэдэг хүн хичээлдээ тийм ч сайн биш ээ. Үүнийгээ хэсэг зуурын хэнэггүй зан, миний өөрийн буруутай үйлдлээс болсон зүйл гэж би өөрөө хүлээн зөвшөөрнө. Харин сүүлийн үед эрдэм ном, мэргэжил сонголт л хүнийг өөд нь татаж амьдарлынх нь замыг чиглүүлж өгдөг гэдгийг би их ухаараад байна. Үүнийг ээж аавын үглэлт, найз нөхдийн нөлөө, багш нарын зөвлөгөөнөөс үүдсэн “сэхээрэлт” гэж хэлж болно. Удахгүй дунд сургуулиа төгсөх гээд байдаг. Ер нь л яаж ч бодсон “толгой сайтай” хүүхдүүд л амжилтанд хүрч ирээдүйн талхныхаа мөнгийг олох эх суурийг тавиад байна. Гэж бодоод би гэдэг хүн хичээлдээ ихэд мэрийлээ. Гэтэл их ч хоцорчээ, бүр маш их зүйл мэдэх боломжоо алдан писи тоглож, найз нартайгаа наргиж явжээ. Одоо хичээгээд хичээгээд бүр юу ч ойлгохгүй, дахиад эхнээс нь үзэх шаардлагатай болоод байна. Хоцрогдол арилгах сургалтанд суусан ч үр дүнгээ өгөхгүй байна. Эсвэл энэ чигээрээ хоосон толгойтой хоцрох уу, яаж ч хичээгээд нэмэргүй байгаа энэ байдалтайгаа эвлэрэх үү. Би яах вэ, надад  туслаач. sad


 

Зөвлөгөө: Юун түрүүнд өөрийн хүсч буй зүйлээ бүрэн тодорхойл

Чамд ахлах анги тэгээд их сургуульд сурах гээд дахиад хэдэн жил байна. Тиймээс өөрийн хүчээ бүрэн дайчлаарай. Сэтгэл судлаач Б.Ганзул

Сайн байна уу?

Хэрэв чи оройтсон гэж бодож байгаа бол бүх зүйл дөнгөж эхэлж байна гэж бод.

Чиний хувьд хичээх ёстой гэдгээ ойлгосон нь маш том ялалт юм. Тиймээс битгий шантраарай. Мэдээж алдагдсан цаг хугацаагаа нөхөх чамд хүнд байгаа байх. Гэхдээ бүх зүйл ингээд дуусч байгаа хэрэг огтхон ч биш. Өөрөөр хэлбэл чамд ахлах анги тэгээд их сургуульд сурах гээд дахиад хэдэн жил байна. Тиймээс өөрийн хүчээ бүрэн дайчлаарай.

Үүний тулд юун түрүүнд өөрийн хүсч буй зүйлээ бүрэн тодорхойл.

  • Чи юуг хийвэл хамгийн жаргалтай нэгэн болох вэ?
  • Чи юуг хамгийн сайн хийж чадах вэ?
  • Чиний хийж байгаа зүйл нийгэмд эрэлт хэрэгцээтэй юу?

Энэ 3-н асуултанд хариулснаар өөрийн зорилгыг /ирээдүйн мэргэжлээ/ тодорхойлох боломжтой. Хүсэл мөрөөдөлтэй хүнд шантрах шалтгаан гарахгүй шүү дээ.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Lesson #Хичээл #Mission #Зорилго