Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа


Сондор | YOLO.MN
2017-06-05

Суурь,  бүрэн дунд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн дүүрэг, нийслэл, улсын чанартай олимпиадууд зохион байгуулагдлаа.

Тус  олимпиад  3 үе  шаттай зохион байгуулагдсан бөгөөд  1-р шатанд  9, 12-р ангийн   28809 сурагч,  2000 гаруй багш, дүүргийн хэмжээнд  12000   сурагч, 900  гаруй багш оролцсон бөгөөд, олимпиадын хоёрын даваанд  11 төрөл, 67 ангиллаар  9 дүүргийн 4630 сурагч, 400 гаруй багш оролцож мэдлэг оюун,  авьяас ур чадвараараа   өрсөлдлөө.

Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагнал гардууллаа.

“Шилдэг сурагч” болсон сурагчдын амжилтуудаас:

  • Гантөмөрийн Өнөржаргал СБД-ийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Математикийн хичээлийн улсын олимпиадын аварга
  • Мөнхбатын Өнөболд СБД-ийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Математикийн хичээлийн хотын олимпиадын аварга
  • Даваадоржийн Цолмон БЗД-ийн “Их засаг” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга
  • Батнасангийн Дөлгөөн ЧД-ийн “Атланта” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга
  • Болдын Хатанбүүвэй СБД-ийн “Хобби” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга
  • Баярцэнгэлийн Мэнд-Амгалан СБД-ийн ШУТ-ийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга
  • Мөнхтогтохын Цэрэнноров СБД-ийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Физикийн хичээлийн хотын олимпиадын аварга
  • Гантулгын Ану-Үжин СБД-ийн “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Монгол хэл, бичгийн хичээлийн хотын олимпиадын аварга
  • Бямбаагийн Билгүүн СБД-ийн “Болор” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Биологийн хичээлийн хот, улсын олимпиадын аварга
  • Мөнхбаатарын Бямбадолгор БЗД-ийн “Шинэ монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Химийн хичээлийн хотын олимпиадын аварга
  • Алтангэрэлийн Батжаргал БЗД-ийн “Эмпати” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Мэдээлэл зүйн хичээлийн улсын олимпиадын аварга

Хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчдад баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүсье.

#distinction #student