Дэлхийн 5 дахь баян, Марк Цукербергийн АМЬДРАЛ

Сондор | YOLO.MN
2017-05-29

Өнөөдөр дэлхий дээр Марк Цукерберг шиг амжилттай яваа хүн тун цөөхөн. Харвардын оюутан байхдаа нээсэн Facebook нь өдгөө хоёр тэрбум орчим хэрэглэгчтэй болсон бөгөөд дөнгөж 33 настай тэрээр дэлхийн бүх хүнийг холбох хүсэлтэй.

63 тэрбум ам. долларын хөрөнгөтэй тэрээр Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безос, Майкрософтийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, хөрөнгө оруулагч Уоррен Баффет нартай мөр зэрэгцэн дэлхийн баячуудын эгнээнд оржээ.

Цукерберг эхнэр Присцилла Чаны хамт насан эцэслэх хүртлээ нийт хөрөнгийнхөө 99  хувийг сайн үйлсэд зориулна гэдгээ мэдэгдсэн. Боловсрол, эрүүл мэндийн салбарт олон сая америк доллар зарцуулсан түүний тухай гайхалтай түүхийг зургаар сонирхуулъя:

Өнөөдөр Цахиурын хөндийн аварга загаснуудын нэг болсон Цукерберг Нью Йоркийн Доббс Ферри хэмээх бяцхан тосгонд өсөж торнижээ. Аав нь шүдний эмч, ээж нь сэтгэлзүйч бөгөөд нэг эгч, хоёр эмэгтэй дүүтэй.

Дөнгөж 12 настайдаа Atari BASIC ашиглан “Zucknet” хэмээх чатын программ зохиожээ.

Дунд сургуульд сурч байхдаа дуу программ зохиож, AOL, Microsoft компаниудын анхаарлыг татсан хэдий ч Цукерберг тэдний ажлын саналыг хүлээж аваагүй гэдэг.

Тэрээр зөвхөн компьютер нухаж суусангүй. Одиссейн түүхэнд ухаангүй дуртай байсан Цукерберг сургуулийнхаа туялзуур сэлмийн багийн ахлагч байжээ.

2002 онд Харвардын их сургуульд элсэн орсон Цукерберг программ хөгжүүлэхэд бүх анхаарлаа хандуулах болсон аж. Түүний анхны олон нийтийн анхаарлыг татсан бүтээл нь “Face mash” сайт нь байв. Сургуулийн мэдээллийн сангаас оюутнуудын зураг, мэдээлэл зэргийг “хулгайлсан” сайт дөрвөн цагийн дотор 22 мянган хандалт авчээ.

Хоёрдугаар курст сурч байхдаа тэрээр оюутны дотуур байрандаа “Facebook”-ээ нээж, сургуулиа хаях шийдвэр гаргасан юм.

Сургуулиа хаяхаасаа өмнө Цукерберг одоогийн эхнэр Присцилла Чантайгаа танилцжээ.

Гэхдээ Цукерберг үргэлж одоогийнх шиг өөгүй нэгэн биш байв. Facebook-ийг нээгээд удаагүй байхдаа “Би дарга байна, *л*гчин минь” гэсэн нэрийн хуудас ашигладаг байжээ.

Цукербергийн компани эхний хөрөнгө оруулалтаараа 12,7 сая ам. доллар босгосон бөгөөд энэ үед дөнгөж 21 нас хүрч байв.

Технологийн компанийн захирлууд тэр бүр дэлгэцэд мөнхрөөд байдаггүй. Харин 2010 онд Facebook-ийн тухай “The Social Network” уран сайхны кино нээлтээ хийсэн бөгөөд Оскарын найман төрөлд нэр дэвшжээ. Гэхдээ Цукерберг кинонд жинхэнэ үйл явдлуудыг гуйвуулсан гэж ярьдаг.

Өнөөдөр дэлхий даяар хоёр тэрбум орчим хүн Facebook-ийг тогтмол ашиглаж байна. Харин хариуд нь компани улирал тутамд энэ олон хэрэглэгчид хэчнээн хэмжээний сурталчилгаа үзүүлж, хэр их ашиг олж буйгаа зарладаг болжээ.

Цукерберг 2012 оны тавдугаар сарын 18-ны өдөр Facebook компаниа олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгов. Ийнхүү IPO гаргаснаар компани 16 тэрбум ам. доллар босгосон бөгөөд технологийн салбарын хамгийн өндөр үнэтэй IPO болж, Цукерберг ганцхан шөнийн дотор дэлхийн 29 дэх баян болжээ.

Компани хөлөө олж, амжилтаа ахиулсаар явж байхад Чан, Цукерберг нар үерхсэн хэвээр байв. Харин Facebook-ийн IPO гарсны маргааш хосууд хуримаа хийжээ. Бүр хуримд уригдсан зочид зүгээр л Чаны төгсөлтийн баяр гэж бодсон гэдэг.

Green Day хамтлагийн дуучин Билли Жое Армстронг тэдний хуримд ирж дуулсан бол Присциллагийн бадмаараг шигтгээтэй хуримын бөгжний загварыг Цукерберг өөрөө гаргажээ.

Хосууд Италид бал сараа тэмдэглэж, өрөөнийх нь үнэ хоногийн 800 ам. доллароос эхэлдэг таван одтой зочид буудалд буусан аж. Гэхдээ тэд энэ үеэр МкДоналдс идэж буй зургийг Папарациуд буулгаж авчээ.

Хятад хэл сурах болсон Цукерберг 2014 оны намар бүтэн 30 минутын асуулт, хариултад оролцохдоо Мандарин хэлээр төвөггүй ойлголцож байв.

Чан, Цукербергийн тэжээдэг “Beast”

Чан, Цукербергийн тэжээдэг “Beast”

2015 онд хосууд Макс гэдэг хөөрхөн охинтой болов.

Охиноо төрсний дараа Цукербергийн гэр бүл тухайн үед 45 тэрбум ам. доллартой тэнцэж байсан хувьцааныхаа 99 хувийг Чан, Цукербергийн санд хуримтлуулж буйгаа зарласан юм.

Энэхүү мэдээллийг цацахаас өмнө хосууд аль хэдийнэ 1,6 тэрбум ам. долларыг сайн үйлсэд зарцуулаад байв.

2016 оны есдүгээр сард Чан, Цукерберг нар энэ зууны төгсгөл гэхэд бүх өвчнийг анагаах зорилгоор 3 тэрбум ам. доллар зарцуулна гэдгээ мэдэгдэв. Цукерберг “Бид хүүхдүүдийнхээ үед бүх өвчнийг анагааж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Дөнгөж 33 насандаа Цукерберг өөрийнхөө наснаас илүү олон тэрбум долларын хөрөнгөтэй болж дэлхийн цөөнхийн эгнээнд элсэв.

Гэхдээ ийм их хөрөнгөтэй болсон ч гэсэн Цукерберг саарал өнгийн богино ханцуйтай цамц, жинсэн өмднөөсөө салаагүй юм.

Тесла, Ферраригийн оронд тэрээр хар өнгийн, механик Volkswagen GTI унадаг. Машины үнэ ойролцоогоор 30 мянган ам. доллар.

Гэхдээ... Түүнд Acura TSX, 1,3 сая ам. доллароос эхэлдэг Pagani Huayra зэрэг спорт машинууд бий.

Цукерберг сайн үйлсээс гадна өөрийн хувийн нууцдаа их хэмжээний мөнгө зарцуулдаг.

Тэрээр Пало Алтод 460 метр квадрат талбай бүхий хувийн эдлэнг 45 сая ам. доллароор худалдан авсан бөгөөд эдлэнгээ тойрсон газруудыг мөн худалдан авчээ.

Түүнчлэн Сан Францискод 10 сая ам. доллароор тансаг орон сууц худалдан авч засвар, үйлчилгээнд нь 1 сая ам. доллар зарцуулсан аж.

Засварын үеэр барилгын ажилчдад зогсоол гаргахын тулд шөнийн цагаар орон сууцны зам дагуу машинтайгаа зогсдог хүмүүсийг хөлсөлсөн гэх яриа бий.

Цукерберг өөртөө зарцуулахаас гадна нэг тэрбум ам. доллароор Instagram, 19 тэрбум ам. доллароор WhatsApp, 2 тэрбум ам. доллароор Oculus-ийг худалдан авчээ.

Гэхдээ Цукерберг ч гэсэн үргэлж хүссэн бүхнээ авч чадаагүй юм. 2013 онд тэрээр SnapChat-ийг 3 тэрбум ам. доллароор худалдан авах санал тавьсан боловч Эван Шпигел татгалзсан хариу өгчээ.

Технологийн салбарын алдартнуудаас гадна Бразилын ерөнхийлөгч Дилма Руссеф...

...Снүүп Догг...

...Снүүп Догг...

...Ерөнхийлөгч асан Обаматай хүртэл уулзаж явжээ.

Мэдээж хэрэг технологийн ертөнцөд олон найзуудтай. 2016 оны наймдугаар сард Чан, Цукерберг нар Spotify-ийг үүсгэн байгуулагч Даниел Экийн хуримд уригджээ.

2017 оны тавдугаар сард хосууд шинэ гишүүнээ хүлээж байгаа гэдгээ зарлав.

Цукерберг жил бүр өөртөө зорилго тавьж, хэрхэн биелүүлж буйгаа олон нийтэд дэлгэдэг. Тэрээр нэг жилийн турш зөвхөн өөрөө нядалсан малын мах идсэн бол, өнгөрсөн онд 365 бээр гүйх зорилгоо амжилттай биелүүлжээ.

2017 оны хувьд тэрээр АНУ-ын бүх мужид очих зорилго тавьсан. Харин зарим хүмүүс түүнийг хэзээ нэг өдөр Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр ийм алхам хийж байгаа гэсэн бол Цукерберг үүнийг эрс үгүйсгэжээ.

Саяхан тэрээр Трампыг дэмжигч гэр бүлээр зочилж, оройн хоол иджээ.

Цукерберг улс төрийн бодлогын талаар идэвхтэй дуугардаг бөгөөд Ерөнхийлөгч Трамп Исламын шашинт орны иргэдийг АНУ-д оруулахыг хориглосон шийдвэрийн эсрэг байр сууриа илэрхийлсэн анхны хүмүүсийн нэг байв.

2017 оны тавдугаар сард Цукерберг Харвардын их сургуулиас хүндэт докторын зэргээ авж, төгсөлтийн баярт үг хэлсэн хамгийн залуу төгсөгч болжээ.

Тэрээр улс төр, цаг уурын өөрчлөлт, өрхийн орлого тэргүүтэй олон асуудлыг хөндөж, шинэ мянганыхан үйл хэргээ эхлүүлэх цаг нь болсон гэж ярьсан юм.

#World #rich #life