Дэлхийн СУУТ ХҮҮХДҮҮДИЙН нэг Жак


Аска | YOLO.MN
2017-05-29

Та бүхэндээ энэ удаад агуу суут зохион бүтээгч нэгэн хүүхдийн талаар танилцуулъя. Жак Акдрака нь дөнгөж 16 настай бөгөөд тэрээр 2012 онд Олон улсын шинжлэх ухаан, инженерчлэлийн үзэсгэлэнд оролцоод 75 000$-ын шагналын сан бүхий Залуучуудын шинжлэх ухааны олимпиадад 1-р байр эзэлжээ. Тэрхүү үзэсгэлэнд 70 орноос 1500 гаруй хүүхэд оролцжээ.

Үүгээр ч зогсохгүй Жак нойр булчирхайн хорт хавдрыг түргэн шуурхай илрүүлэх төхөөрөмж зохион бүтээсэн гэхэд үнэхээр итгэмээргүй байгаа биз. Мөн тэрээр 2012 онд Смитсоны сэтгүүлд “Шилдэг залуу зохион бүтээгч”-ээр шалгарч байж.

Одоогийн байдлаар Жак Куалком Трикордер Икспрайз 2015-ын ээлжит шагналын эзэн болох зорилгоор залуу суут ухаантнуудтай нэг баг болон хамтран ажиллаж байгаа юм байна. Жак ижил хүйстэн бөгөөд түүний гол зорилго нь бэлгийн цөөнхийг шинжлэх ухаанд татан оролцуулах юм.

Таныг дотор нь орж уустал татдаг, таны хүслийг татах тэр зүйлийгээ л хий, эс бөгөөс таны гараас ажил гарахгүй.

Жак Акдрака

Эх сурвалж: www.thebestschools.org

#World #genius #teenegars