Ж.Ган-Эрдэнэ: Математикийн шалгалтын сэдвийг шинээр боловсруулж байна


Сондор | YOLO.MN
2017-05-26

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын математикийн улсын шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн ч шалгалтын материал задарсан учир хүчингүй болгосон. Тиймээс математикийн улсын шалгалтыг тавдугаар сарын 30-ны өдөр дахин зохион байгуулахаар боллоо. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.

-Улсын шалгалтын материал задарсныг та бүхэн яаж мэдсэн бэ?
-Улсын шалгалтын материал задарсан нь баримтаар нотлогдсон. Энэ талаар хуулийн байгууллага шалгаж байгаа учир процессийг нарийн ярих боломжгүй.

-Тэгэхээр математикийн улсын шалгалтын материалыг дахин шинээр боловсруулна гэсэн үг үү?
-Шалгалтын сэдвийг дахин боловсруулах ажил цагдаагийн хамгаалалттай тусгаарлагдсан орчинд зохион байгуулагдаж байна. Улсын шалгалтыг улсын хэмжээнд бүх сургуулиудад нэг агуулгаар авдаг. Тэгэхээр нэг агуулга, сэдвийг боловсруулж, тавдугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт шалгалтыг дахин явуулна гэв.

#ЕБС #mat #exam