“BILLBOARD”-аас анх удаа “K-POP” хамтлаг шагнал хүртлээ


Э.Цовоо | YOLO.MN
2017-05-23

BILLBOARD-ийн шагнал гардуулах ёслол өчигдөр болсон билээ. Уг шагнал гардуулах ёслолд анх удаа “BTS” буюу “Bangtan Boys” хамтлаг шагнал хүртжээ.

Тэд "Top Social Media Artist" төрөлд "Justin Bieber" "Taylor Swift" "Selena Gomez" "Shawn Mendes" гэх зэрэг нэр хүндтэй дуучидтай өрсөлдөн 300 сая гаруй саналаар ялж уг шагналын эзэд болсон аж.

BTS хамтлагийн шүтэн бишрэгчид үнэхээр баяртай байгаа бөгөөд өнөөдрийн гол сэдэв уг хамтлаг болоод байгаа юм. Мөн гадаадын нэр хүндтэй дуучид хүртэл тэдний шүтэн бишрэгч гэдгээ зарлаад амжсан гэнэ шүү.

Алдарт "Vogue" сэтгүүл өнөөдрийн "Billboard"-ийн хамгийн сайхан хувцаслалттай эрэгтэй хамтлагаар тэднийг нэрлэсэн аж. Мэдээж тэднийг үргэлж дэмждэг "ARMY" нар буюу шүтэн бишрэгч нарт нь баяр хүргэх нь зүйтэй билээ.

#billboard #kpop