Ариана Гранде: Тоглолтыг маань үзэхээр ирсэн залуус амь үрэгдсэнд итгэж чадахгүй нь


Сондор | YOLO.MN
2017-05-23

Английн Манчестер хотод хийсэн Америкийн алдарт дуучин Ариана Грандегийн тоглолтын дараахан дэлбэрэлт болсны улмаас 19 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархдаад байгаа билээ.

Дуучин Ариана Гранде дэлбэрэлтээс болж 19 хүн амь үрэгдсэн талаарх мэдээг маш хүндээр хүлээн авч, балмагдсан байдалтай байгаа талаар TMZ цахим хуудас мэдээлж байна.

Тэрээр “түүний тоглолтыг үзэж, цагаа зугаатай өнгөрүүлэх гэж ирсэн залуусаас амь үрэгдэж, шархадсан явдалд итгэж чадахгүй байгаа ба ойрын хугацаанд тайзан дээр гарч дуулах боломжгүй” хэмээн ярьсан талаар гадаадын хэвлэл мэдээллүүдээр бичжээ.

Манчестер дахь тоглолтынхоо дараа тэрээр ирэх пүрэв гарагт Лондон хотын О2 цэнгэлдэхэд тоглолтоо хийх байсан юм.

Дэлбэрэлт оройн 10:35 цагийн үед цэнгэлдэхийн гадаа болсон талаар Их Британийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Хууль сахиулагчдын үзэж байгаагаар тэсрэх бөмбөгийг амиа золиослогч дэлбэлсэн байх магадлалтай аж.

Ариана Грандегийн тоглолтыг 20 000 гаруй хүн үзсэнээс дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд, залуус байсан байна.

#Ariana Grande #concert