ХЯМД ЗАРДЛААР цагийг зугаатай өнгөрөөх 10 ГАЗАР


-Өртөг багатайгаар өөртөө хөрөнгө оруулъя-

Цагийг зугаатай дурсамжтай өнгөрөөмөөр байгаа ч хаана очихоо мэдэхгүй эсвэл мөнгө зарлагадмааргүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

1. Усан спорт сургалтын төв
Усан басейнд сэлэх нь чөлөөт цагаа өнгөрөөх  зөв сонголтуудын нэг бөгөөд эрүүл мэнд, гоо сайхан, өсөлт хөгжилд  эерэг нөлөөтэй. Үнийн хувьд хамгийн боломжийн буюу цагийн 3000-20000төгрөгний хооронд байдаг. Сэлж чадахгүй гэж санаа зовох зүйлгүй сургагч багш байдаг юм шүү. Хэрэв чи усан спорт сургалтын төвд  явж бие бялдараа хөгжүүлэхээр шийдсэн бол урьдаас сайн төлөвлөж судлаарай.

2. Ширээний теннисээр хичээллэх
Ширээний теннис бол хүүхдийн хараанд маш сайн нөлөөтэй хүүхдийг ажигч гярхай, өрсөлдөх чадвартай, хөдөлгөөний эвсэлтэй болгоно. Ажигч гярхай, хөдөлгөөний эвсэлтэй болохын тулд сард 3-5 цагийг теннис тоглоход зарцуулаарай. Нэг цаг тоглоход дунджаар 1500 төгрөг төлдөг.

3. Музей үзэж танин мэдэхүйн ертөнцөөр аялах
Музей нь Монголын түүхийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрлөхтний түүхийг судлахад зайлшгүй харгалзан авч үзвэл зохих үнэт зүйл мөн. Алжаал ядаргааг тайлахаас гадна эх орон элгэн түмнээрээ бахархах хосгүй сайхан мэдрэмжийг таньд өгнө. Хүүхдийн тасалбар 500-1500 төгрөг байдаг бөгөөд Улаанбаатар хотын дараах музейнүүдээс сонголтоо хийх боломжтой

-Монгол цэргийн музей
-Монгол үндэсний түүхийн музей
-Чойжин ламын сүм музей
-Дүрслэх урлагийн музей
-Богд хааны ордон музей
-Байгалийн түүхийн музей
-Үлэг гүрвэлийн төв музей

4. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орох
Чөлөөт цагаа эрүүл агаарт сонирхолтой тав тухтай өнгөрөөх цогц орчин хайж байвал үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сонгоорой. Өөрийн хүссэн тоглоом, таатай орчин, цэвэр агаар, ногоон төгөл, түргэн хоол гээд таньд хэрэгтэй бүхий л зүйлс энд байгаа. Унадаг дугуй, ройлк, пенни, скит зэрэгтэй бол зардал огт гарахгүй цагийг сайхан өнгөрөөж болно.

5. Books cafe буюу Номтой кафед тухлах
Хамгийн дээд тансаглал бол номын утгаар бодолдоо жигүүр нэмэх юм. Яаж ном уншин тархиа цэнэглэхээ мэдэхгүй нэг л болж өгөхгүй байгаа бол ном унших орчиноо нэг солиод үзээрэй. Номын санд дуртай дургүй үүрэглэж суухаар тухтай орчин, таатай нөхцөлд хүссэн номоо авч унших боломж чамд байна.

6. Сонирхолтой өдөрлөгүүдэд зочлох
Өдөрлөг нь биднийг нас, хүйс, хобби, хүсэл сонирхолоор нэгтэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөж өөрөө өөртөө оюуны болон биеийн хөрөнгө оруулалт хийх алтан боломжийг өгдөг. Жишээлбэл: Спорт өдөрлөг, Мэргэжил бүхэн сайхан өдөрлөг, Япон хэл сонирхогчдын өдөрлөг, Соёлын өдөрлөг гэх мэтчилэн олон олон өдөрлөг зохион байгуулагддаг. Манай сайтын нүүр хэсэгт байх “Үйл явдал” хэсэгт ч удахгүй болох өдөрлөгийн зарууд байдаг.

7. Явган аялал хийх
Явган аялал нь заавал тамирчин юмуу эсвэл аялагч байх албагүй харин байгальд хайртай байгалийн сайханд чөлөөтэй хөдлөж явган аялах дуртай хүн болгонд зориулсан аялалын нэг төрөл юм. Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог. Чи зөвхөн идэж уух зүйлсээ үүргэвчиндээ хийж үүрээд л болоо. Боломжийн байгаа биз.

8. Илтгэх, мэтгэлцэх урлагт суралцах
Харицааны өндөр соёл төлөвшүүлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, нийгэмд өрнөж буй улс төр, нийгмийн хурц асуудалд хүүхэд өсвөр үеийхний анхаарлыг хандуулах, бусдын үзэл бодолд хүлээцтэй хандаж сургах, өөрийн үзэл бодлыг үгээр болон бичгээр илэрхийлэх чадваруудыг мэтгэлцээн илтгэлийн клубууд олгодог. Энэхүү клубуудэд хамрагдсанаар чи хэзээ ч харамсахгүй, харин ч өөрийгөө хөгжүүлж чадна.

9. Кино театрын хямдралтай үеийг ашиглах
Дэлгэцийн уран сайхны бүтээлийг бодитоор мэдрэхийг хүсвэл кино театрыг зориорой. Нүдний шилний тусламжтайгаар мэдрэгдэх гурван хэмжээст орон зайн киноны бодит дүрслэл, дуу дүрсний  тод байдал зэрэг нь таньд таатай байх болно. Тасалбар 4000төгрөгөөс дээш байх ба хөнгөлөлт урамшуулал их зарладаг учир үүнд хамрагдах бүрэн боломжтой юм.

Өөрийн хобби, сонирхлын дагуух клубд хамрагдах
Хүн өөрийн дуртай юмыг хийснээр илүү их баяр хөөртэй, идэвхтэй, аз жаргалтай болдог. Жишээ нь, олонтой хамт бужигнах, бусадтай үзэд бодлоо хуваалцах дуртай бол чамд нийгмийн идэвх давамгайлсан клубт (скаут гэх мэт) хамрагдахыг зөвлөж байна. Эсвэл нохой сонирхдог бол (өөрөө нохойтой бол бүр ч сайн) “Монголын нохой сонирхогчдын холбоо” фэйсбүүк клубынхэн дулааны улиралд ойр ойрхон уулзалт цуглаан хийж нохдоо хамт салхилуулдаг. Гэх мэт өөрийн сонирхол хоббинд тулгуурлан энд тэндэхийн уулзалт, чуулганд очихыг зөвлөж байна.

#freetime #teenegars