Жейден Смит K-POP дуучин болно


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-05-17

“Аз жаргалын эрэлд” киноны Кристофер хэмээх хүүгийн дүрээр кино урлагт хөл тавьсан Жейденийг танихгүй хүн ховор биз ээ. Өдгөө 18 настай Жейден тэрээр аль хэдийнээ дэлхий нийтэд сайн жүжигчин мөн реппэр гэдгээрээ танигдсан.  

Харин түүний нэг хобби нь Кпоп дуу сонсох бөгөөд түүний хамгийн дуртай дуучин нь Bigbang хамтлагийн ахлагч Gdragon аж.

Тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Үнэн хэрэгтээ би Кпоп дуучин болохыг хүсдэг” хэмээн жиргэж байсан удаатай. Мөн 2013 онд Жейден өөрийн аав Вилл Смитийн хамт YG энтэртайментэд айлчилж, Кпоп урсгалын томоохон төлөөлөгчид болох Gdragon, T.O.P, CL, Taeyang нартай уулзаж байжээ.

Харин 2017 онд түүний мөрөөдөл биелэх бололтой. Тэр саяхан өөрийн твиттерт дараагийн дөрвөн сард багтаан Кпоп дуу гаргана гэдгээ мэдэгджээ.

#Jaden Smith #Kpop