Баяртай, MP3


А.Ихсанаа | YOLO.MN
2017-05-16

90-ээд онд Германчуудын бүтээсэн MP3 өргөтгөл албан ёсоор хэрэглээнээс гарах цаг иржээ. Дуун мэдээллийн хэмжээг үнэмлэхүй багасгах хэдий ч энэ өргөтгөл эргээд сонсоход чанарыг нь бууруулдаггүй учраас тухайн үеийн дэвшил болсон юм.

Тэгвэл mp3 өргөтгөлийг бүтээсэн Германы FIIC агентлаг төхөөрөмж бүтээгчдэд лиценз олгохоо зогсоож байгаа гэдгээ мэдэгджээ.

Энэ нь одоо таны утас, компьютер дээр байгаа дуунууд явахаа болино гэсэн үг биш бөгөөд харин ирээдүйд худалдаанд гарах төхөөрөмжүүд дээр mp3 дэмжихээ болино гэсэн үг юм.

Агентлаг лиценз олгохоо больсон талаарх мэдэгдэлдээ “Stream үйлчилгээний хэрэглээ нэмэгдэж, AAC тэргүүтэй илүү бага хэмжээтэй хэдий ч илүү чанартай, илүү их хэмжээтэй кодолж чадах өргөтгөлүүд байдаг болсон учраас ийм шийдвэр гаргалаа” гэжээ.

#MP3 #Music #teenegars