PSY-ийн шинэ клипэнд Ким Ин Ха тогложээ


Сондор | YOLO.MN
2017-05-12

48 цагийн өмнө  цацагдсан PSY-ийн "I LUV IT",  "New Face" нэртэй хоёр шинэ клипийг тус бүр  9 сая гаруй удаа үзжээ.

Түүний "I Luv it" дууны клипэнд монголчуудын сайн мэдэх "Гурван марал од" киноны гол дүр Ким Ин Ха буюу жүжигчин Ли Бён Хун тоглосон нь үзэгчдийн анхаарлыг татаад байна. Мөн энэхүү клипээс “Pen-Pineapple-Apple-Pen” дуугаараа алдаршсан Японы дуучин Пико Тарог харж  болох нь ээ.

Хоёр дуу нь PSY-ийн "4x2=8" цомогт орсон уран бүтээлүүд бөгөөд хоёуланг нь  PSY  өөрөө бичжээ.

PSY-ийг ардартай болгосон  "Gangnam Style" дууны клип 2012 онд гарч, Гиннесийн хэд хэдэн амжилт тогтоож байв.

Тухайлбал,

"Gangnam Style" – Цахимаар дэлхийн хамгийн олон удаа үзсэн видео
"Gangnam Style" – Хамгийн олон "like" авсан видео
"Gangnam Style" – YouTube-д нэг тэрбум удаа үзсэн анхны видео
"Gentleman" – 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн видео
"Gangnam Style" – YouTube-д хоёр тэрбум удаа үзсэн анхны видеогоор шалгарч байв.

Мөн тэрээр 2013 онд "Gentleman", Snoop Dogg-той хамтарсан "Hangover" дуугаа гаргаж байсан бол 2015 онд "Daddy" дуугаа олонд хүргэсэн юм.

#PSY #newclip