Олон улсын ХЭЛ, СОЁЛЫН их наадам МАРГААШ эхэлнэ


Сондор | YOLO.MN
2017-05-11

Нийслэлийн аялал жуулчлал, соёлын бодлогын хөтөлбөрийн хүрээнд бүрэлдэхүүндээ Улаанбаатар Элит Олон Улсын дунд сургууль болон Эмпати сургуулиудыг багтаасан Эмпати Ертөнц компаниас “Colours of the World 2017” олон улсын хэл, соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь Сүхбаатарын талбайд Баасан, Бямба гарагийн 11:00-18:00 цагийн хооронд хоёр өдөр зохиогдоно.

Улаанбаатар Элит Олон Улсын дунд сургуулийн санаачлагаар 2006 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн олон улсын хэл, соёлын наадмын гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларсан хүмүүс Монголын болон дэлхийн улс үндэстний эх түүх, хэл соёл, ёс заншил, дуу хуур, урлаг утга зохиолтой нь танилцаж улмаар өөрийн улсаа сурталчлах, өөр хоорондоо нөхөрлөх, харилцаа холбоогоо өргөжүүлэх төдийгүй Монголчууд маань нийслэл хотынхоо төв цэгээс дэлхийн соёл иргэншлийг бүхэлд нь тольдон харах ач холбогдол бүхий томоохон арга хэмжээ юм.

“Colours of the World 2017” олон улсын хэл, соёлын наадмыг Монгол улсад суугаа элчин сайдын яамдууд дэмжин оролцож ирсэн бөгөөд энэ жил ч мөн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын аялал жуулчлал, соёлын бодлогын чухал үйл ажиллагааны нэг болох “Номын Соёлт Ертөнц” ТББ-аас 21 дэх удаагаа зохион байгуулж байгаа “UB Book Fair” олон улсын номын баяртай хамтран өргөн цар хүрээнд тэмдэглэнэ.

Хөтөлбөрийн хуваарь

2017.05.12-ны Баасан гараг

13:00 Нээлтийн үйл ажиллагаа

Олон Улсын Хэл, Соёлын Их Наадам

Орон орныг танилцуулсан үзэсгэлэн

Номын үзэсгэлэн яармаг

15:00 Олон Улсын Хэл, Соёлын Их Наадмын концерт

2017.05.13-ны Бямба гараг

11:00 Олон Улсын Хэл, Соёлын Их Наадам

Орон орныг танилцуулсан үзэсгэлэн

Номын үзэсгэлэн яармаг

13:30 Олон Улсын Хэл, Соёлын Их Наадмын концерт

18:00 Хаалтын үйл ажиллагаа












Олон Улсын Хэл, Соёлын Их Наадмын Концерт

Оролцож буй орон /Урлагийн тоглолт

Монгол /Монгол Улсын төрийн дуулал, мэндчилгээний бүжиг, дуу, аялгуу хөгжим, бүжиг
Ану / Дуу
Турк / Дуу - Бүжиг
франц / Дуу
Казахстан  / Дуу - Бүжиг
Их Британи / Дуу
Япон / Дуу - Бүжиг
Австрали / Дуу
Хятад / Дуу - Бүжиг
Герман / Бүжиг
Филиппин / Бүжиг
Орос / Дуу
Бнсу  / Бүжиг
Нигери / Дуу - Бүжиг
Энэтхэг / Бүжиг
Бразил / Бүжиг
Канад / Дуу
Узбекистан / Бүжиг
Монгол / Хаалтын дуу


ОЛОН УЛСЫН ХЭЛ, СОЁЛЫН ИХ НААДАМД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТАНИЛЦУУЛАХ УЛС ОРНУУД

Монгол
Турк
  АНУ
Их Британи
Япон
Хятад
Франц
Герман
ОХУ
Филиппин
БНСУ
Казахстан
Нигери
Энэтхэг
Бразил
Канад
Австрали
Узбекистан

#UlaanbaatarElite #Emphaty #School #Festival